Оксфордын их сургууль “Huawei”-с дэмжлэг авахаа зогсоов

Хуучирсан мэдээ: 2019.01.18-нд нийтлэгдсэн

Оксфордын их сургууль “Huawei”-с дэмжлэг авахаа зогсоов

Оксфордын их сургууль “Huawei”-с дэмжлэг авахаа зогсоов

Дэлхийн хамгийн нэр хүндтэй их сургуулиудын нэг болох Их Британийн Оксфордын их сургууль Хятадын технологийн “Huawei” компаниас авдаг санхүүгийн дэмжлэгээ зогсоох шийдвэр гаргажээ. Үүнд тус компанийн нэрэмжит тэтгэлэг болон бусад санхүүгийн тусламж дэмжлэг багтаж байгаа юм. Ийнхүү санхүүгийн дэмжлэгээс татгалзах болсон сүүлийн үед Их Британийн түнш орнууд болон “Huawei” компанийн хооронд үүсээд буй сөрөг асуудлуудаас болсон байна.

Оксфордын их сургууль мэдэгдэлдээ “Huawei компанийг тойрсон асуудлууд эерэгээр шийдэгдэнэ гэж бид найдаж байна. Хэрвээ бүх зүйл сайнаар шийдэгдэж чадвал бид дахин итгэл найдвар үзүүлэхэд бэлэн байгаа. Одоогийн байдлаар Оксфордын их сургууль тус компанийн санхүүжилтээр хоёр том судалгааны төслийг эхлүүлээд байгаа. Нийт өртөг нь 692 мянган евро бөгөөд дээрх төслүүд түр хугацаагаар зогсонги байдалд ороод байна” хэмээн дурджээ.

“Reuters” агентлагийн мэдээлснээр энэ сарын 8-ны өдөр энэхүү шийдвэрийг гаргасан ч өчигдөр /2019.01.17/ олон нийтэд албан ёсоор зарласан байна. Түүнчлэн “Huawei” компаниас янз бүрийн хэлэлцүүлэг, санал асуулга авах гэж оролдвол тийм төрлийн арга хэмжээнд оролцохгүй байхыг анхааруулсан мэдэгдлийг оюутнууддаа тараажээ.

Эх сурвалж:REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж