Барилгын салбарынхан “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн үндэсний III зөвлөгөөн” өнөөөдөр Төрийн ордонд болоо. Энэ удаагийн зөвлөгөөнд 21 аймгаас 460 гаруй төлөөлөгч, нийслэлээс 370 гаруй нийт 800 гаруй барилгын салбарыбн хөрөнгө оруулагчид гүйцэтгэгч нарын төлөөллүүд оролцлоо.
Зөвлөгөөнөөс барилгын салбар дах ХАБЭА-н өнөөгийн байдал анхдугаар болон хоёрдугаар зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийн хэрэгжилт зэргийг хэлэлцэж барилга угрсалтын ажлын үед захиалагч хөрөнгө оруулагчид ерөнхий болон туслах гүйцэтгэгчдийн ХАБЭА-н чиглэлээр хүлээх үүрэг, хариуцлагыг тус тусд нь ялган зааглаж тодорхой болгох талаар хэлэлсэн юм.
Учир нь 2013 онд НИТХ-ын 75-р тогтоолоор батлагдаж хоёр жилийн хугацаанд мөрдөгдөж байгаа “Барилгын ажлын үед мөрдөх ХАБЭА-н нийтлэг журам” -ын хэрэгжилтэнд дүгнэлт хийж тэрхүү журмыг өргөжүүлэн улсын хэмжээнд улсын хэмжээнд мөрдөх журам болгож Засгийн газраар баталгаажсан тогтоол, шийдвэр гаргахаар болж байна.
2013-2014 онд гарсан ХАБЭА-н зөрчлийн тоо сүүлийн таван жилтэй харьцуулахад хоёр дахин багассан ч 2014 онд 22 томоохон барилгын компани, 26 хүн амьны осолтой ХАБЭА-н ноцтой зөрчил гаргасан нь тайвшрах үзүүлэлт биш гэдгийг салбарынхан хэлж байлаа. Үүнээс гадна Барилга хот байгуулалтын яам, Барилгын мэргэжлийн холбоод саяхан шинээр зохион байгуулагдсан БХБЯ-ны бүтцэд “Барилгын чанар аюулгүй ажиллагааны бодлогын газар” байгуулагдаж ажиллаж эхэлсэн нь барилгын салбарын төрийн захиргааны болон мэрэгжлийн холбоод ХАБЭА-н асуудалд онцгой анхаарч эхэлсэний дохио гэдгийг онцолж байлаа.
Энэ удаагийн зөвлөгөөнд МХЕГ-ын болон НМХГ-ын бүх улсын байцаагч нар оролцож барилгачидтай уулзаж хэрхэн осол зөрчилгүй ажиллах талаар ярилцаж байгаагаараа онцлог боллоо. Зөвлөгөөнөөс барилгын салбарт MNS 18001 стандартыг нэвтрүүлэх, барилгын салбарын Олон улсын 167-р конвенцид Монгол Улсыг элсүүлэх “Барилга угсралтын ажпын үед мөрдөх ХАБЭА-н журам”-ыг Засгийн газраар батлуулах барилгын захиалагч , хөрөнгө оруулагч. ерөнхий гүйцтгэгч, туслан гүйцэтгэгч нарын үүрэг хариуцлагыг тодорхой болгох, ХАБЭА-д зарцуулах төсөв, хөрөнгийг эрсдпийн үнэлгээ барилгын талбайн зохион байгуулалтын саем төлөвлөлттэй уялдуулан төсөвлөх, зарцуулах зэрэг олон чухал асуудлаар нийт барилгачдад хандан шийдвэр зөвлөмж гарах юм байна.
Эх сурвалж: www.mminfo.mn