Газраа чөлөөлсөн иргэд шинэ байрны түлхүүрээ гардан авлаа

Хуучирсан мэдээ: 2019.01.18-нд нийтлэгдсэн

Газраа чөлөөлсөн иргэд шинэ байрны түлхүүрээ гардан авлаа

Газраа чөлөөлсөн иргэд шинэ байрны түлхүүрээ гардан авлаа

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд хэрэгжиж буй гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд баригдсан 154 айлын орон сууцны нээлтийн ажиллагаа өчигдөр боллоо. Нээлтийн ажиллагааны үеэр газраа чөлөөлсөн иргэдэд шинэ байрны түлхүүрийг нь гардуулан өглөө.

Шинэ орон сууцны түлхүүр гардуулах ёслолын ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, НГХДБГ-ын дарга Ч.Батбилэг, “Монтед констракшин” компаний гүйцэтгэх захирал н.Энхболд, газраа чөлөөлсөн айл, өрх, иргэд болон бусад албаны хүмүүс оролцсон юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Улаанбаатар хотод бүтээн байгуулалтын томоохон ажлууд ид өрнөж байна. Зам гүүрний бүтээн байгуулалтын ажлууд, гэр хорооллыг дахин төлөвлөлт, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг буулган шинээр орон сууц барих гэх мэт олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа. Улаанбаатар хотод 25 байршил, 76 хэсэгчилсэн талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил явагдаж байна. Хэрэв энэ төсөл амжилттай хэрэгжиж дуусвал 89980 гаруй айл өрх орон сууцанд орох юм. Саяхан бид Монгол улсын Хөгжлийн банктай хамтран гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл, ашиглалтын шаардлага хангахгүй хуучны барилгыг буулган шинээр барих төслүүдийг санхүүжүүлэх ажлыг эхлүүлсэн. Энэ төслийг  Хөгжлийн банк 200 тэрбум гаруй төгрөгөөр санхүүжүүлнэ. Одоогийн байдлаар бид гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд 1712 нэгж талбарын газрыг чөлөөлж, 7227 айлын орон сууц ашиглалтад оруулан, агаарын бохирдлын эх үүсвэр болж байсан 5001 айлын янданг буулгаад байна. Үүнээс 2018 онд гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд 2030 айлын орон сууц ашиглалтад орсон” хэмээн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцолж байв.

“Монтед констракшин” ХХК-ий гүйцэтгэх захирал н.Энхболд “Манай компанийн хувьд 2014 оноос эхлэн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтийн Ү хэсэгчилсэн талбайн 4.8 га газарт 1200 айлын орон сууцны бичил хорооллын төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд өнгөрсөн дөрвөн жилд 420 айлын 12-15 давхар орон сууцны барилгуудыг ашиглалтад оруулсан. Мөн 40 гаруй айлын хашааны газрыг бүрэн чөлөөлж, оршин суугчидыг тохилог орон сууцаар ханган ажиллаж байна. 2019 онд 140 айлын хоёр блок бүхий 15 давхар барилга барихаар хашааны газрыг бүрэн чөлөөлж бэлтгэл ажлуудаа ханган барилга угсралтын ажлыг ирэх дөрөвдүгээр сараас эхлүүлнэ. Бидний төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж буй НЗДТГ, НГХДБГ болон шинэ байрныхаа түлхүүрийг гардан авч байгаа иргэдэд баярлала” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж