Хулгайн гэмт хэргийн гаралт буурахгүй байна гэв

Хуучирсан мэдээ: 2019.01.18-нд нийтлэгдсэн

Хулгайн гэмт хэргийн гаралт буурахгүй байна гэв

Хулгайн гэмт хэргийн гаралт буурахгүй байна гэв

Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр /2019.01.18/ “Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам” өдөрлөгийг зохион байгууллаа. Тоон мэдээллээр сүүлийн 10 жилийн судалгаанаас харахад манай улсад бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг жилд дунджаар 7707 бүртгэгджээ. Мөн 2018 онд Улсын хэмжээнд 36.220 гэмт хэрэг бүртгэгдсэний 12.328 буюу 34 хувийг хулгайлах гэмт хэрэг эзэлж байгаа аж. Энэ нь цагдаагийн байгууллагын шалгаж байгаа гурван хэрэг тутмын нэг нь хулгайлах гэмт хэрэг эзэлж байна.

Цагдаагийн байгууллага хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон арга хэмжээг тогтмол зохион байгуулж байгаа аж. Гэвч хулгайлах гэмт хэргийн гаралт буурахгүй байгаа тул хулгайлах гэмт хэргийн гаралтад дүн шинжилгээ хийж, бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах, урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлох зорилгоор онол, практикийн хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж, хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг практикт нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна.

Цагдаагийн байгууллагаас зохион байгуулж буй гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх аливаа ажил, арга хэмжээг дэмжиж, хамтран ажиллахыг уриалж байна.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж