Байгалийн усны төвшин эрсдлийн хэмжээнээс багасав

Хуучирсан мэдээ: 2015.03.25-нд нийтлэгдсэн

Байгалийн усны төвшин эрсдлийн хэмжээнээс багасав

Ольхан арлаас харагдах Байгал нуур. ИТАР-ТАСС/Евгений Епанчинцев

 

Байгал нуурын усны түвшин дахин нэг см-аар унан 455,93 метр болсон нь эрсдлийн түвшнөөс 7 см-аар доогуур байна хэмээн Буриадын Байгалийн нөөцийн яамны мэдээнд өгүүлжээ.

 

Дэлхийн хамгийн гүнзгий нуурын усны түвшин анх нэг см-аар хоёрдугаар сарын 25-нд багассан байв. Үүнээс хоёр хоногийн дараа дахин нэг см-аар буурлаа. Гуравдугаар сарын 5-нд үзүүлэлт нь 455,97 метр хүрэв. Гуравдугаар сарын 10-нд усны түвшин 455,96 метр хүртэл доошлов. Гуравдугаар сарын 12-нд 455,95 метр, 17-нд 455,94 метр хүртэл усны түвшин багасчээ.

 

ИТАР-ТАСС/Владимир Смирнов

 

Байгал нуурын ус багасах нь өнгөрсөн оны наймдугаар сараас эхэлсэн ба шалтгаан нь  тунадас бага унасных гэж үзэв.  Эрхүүгийн гидро зангилааны доод хэсгийн Ангарск, Усолье-Сибирское, Черемхово хотуудад усны хангамжийн асуудал гарч байгаагийн улмаас хоёрдугаар сарын 4-нд ОХУ-ын засгийн газар Байгалын тогтоогдсон усны төвшинг дахин буулгахаар шийдсэн байна. Мэргэжилтнүүдийн хэлснээр мөс, цас хайлсан дөрөвдүгээр сарын сүүлчээс зургадугаар сарын эхэн үед нуурын ус сэлбэгдэх ёстой аж.

 

Хоёрдугаар сараас эхлэн Буриад улс, Байгал нуурийн эргийн дагуу онц байдал тогтоогоод байгаа юм.

 

Хуурайшилттай, хотын усан хангамжид аюул учирч байгаа учраас засгийн газар нь нуурын тогтоогдсон 456 м-ийн түвшинг түр зуур 20 см-ээр буулгахыг зөвшөөрсөн байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж