Хунтайж Филип машины осолд орсон ч азаар гэмтсэнгүй

Хуучирсан мэдээ: 2019.01.18-нд нийтлэгдсэн

Хунтайж Филип машины осолд орсон ч азаар гэмтсэнгүй

Хунтайж Филип машины осолд орсон ч азаар гэмтсэнгүй

Их Британийн хунтайж, Эдинбургийн гүн, II Элизабет хатны нөхөр Филип өчигдөр /2019.01.17/ машины осолд орсон ч азаар эсэн мэнд гарчээ. Түүний жолоодож явсан “Land rover” нь машинтай мөргөлдөж, хажуу талаараа унасан байна.

Осол орон нутгийн цагаар өчигдөр өдөр Английн Норфолк мужийн Сандрингхам ордны ойролцоо болжээ. Их Британийн хатан хаан II Элизабет, хунтайж Филип нар Сандрингхам ордонд амьдардаг. Ослын дараа Филип хунтайжордон руугаа буцаж, хувийн эмчдээ үзүүлсэн бөгөөд бэртэл гэмтэл аваагүй гэдгийг нь ордны хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. Харин түүнтэй мөргөлдсөн машинд сууж явсан эмэгтэйн гар нь бэртсэн байна.

Өдгөө 97 настай хунтайжийг авто машины ноцтой ослоос амьд гарснаар барахгүй, бэртэж гэмтээгүй байгаа нь гайхамшиг хэмээн Английн хэвлэлүүд болон ард иргэд нь цахим орчинд бичиж байна. Харин өндөр настай хааны гэр бүлийн гишүүн яагаад өөрөө машинаа жолоодож явсан нь сонирхол татаж байгаа юм.

Түүнийг 2012 онд Букинхэмийн ордноос тэтгэвэртээ гарахыг зөвлөсөн боловч хааны гэр бүлийн гишүүний хувьд хийж гүйцэтгэх ажлууд их байна хэмээн зөрүүдэлснээс 2017 онд л тэтгэвэртээ гарсан нь түүнийг эрүүл саруул, цовоо сэргэлэн хүн гэдгийг илтгэнэ. Тэрбээр 65 жил ажиллах хугацаандаа нийт 22 мянган уулзалтад оролцож, 5.500 удаа үг хэлж, илтгэл тавьсан байна. Харин тэтгэвэрт гарснаасаа хойш Филип ханхүү Харри, Евгений гүнж нарын хуримын ёслолоос бусдаар олон нийтийн арга хэмжээнд оролцоогүй ажээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж