"MNTM" шоу нэвтрүүлгийн ялагч тодорчээ

Хуучирсан мэдээ: 2019.01.18-нд нийтлэгдсэн

САЙД НАРЫН ТОМИЛГОО

"MNTM" шоу нэвтрүүлгийн ялагч тодорчээ

“Mongolia’s Next Top Model" /MNTM/ шоу нэвтрүүлэг  өчигдөр /2019.01.17/ ялагчаа тодруулжээ. Тус  шоу нэвтрүүлгийн ялагч 20 сая төгрөгийн мөнгөн шагнал, дэлхийн загварын нийслэл Милан хотын загварын агентлагтай хамтран ажиллах эрхийн эзэн болох юм. Шоуны ялагч тодорсон эсэх талаар Боловсрол телевизээс тодруулахад, "Ялагч өчигдөр тодорсон нь үнэн. Яг хэн нь ялагч болсныг хэлэх боломжгүй. Энэ ням гаригт буюу нэгдүгээр сарын 20-ны өдөр эфирт цацагдана” гэсэн хариуг өглөө. Харин  олон нийтийн сүлжээнд шоуны ялагчаар Б.Анужинг тодорсон гэсэн мэдээлэл гараад байгаа бөгөөд Боловсрол суваг телевизийн зүгээс ч уг мэдээллийг үгүйсгээгүй юм.

Мөн тус шоуны оролцогч, талийгаач Ч.Чамин-эрдэнийг шилдэг оролцогчоор шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагнал өгчээ. Талийгаачийн ах Ч.Гэрэлхүү “Өргөмжлөлийн үг өгүүлбэр үнэндээ таалагдсангүй. Доромжлоод байгаа юм байхдаа. Талийгчийн дүү тайзан дээр гарч эгчдээ зориулж үг  хэлнэ бэлдэж очсон боловч өргөмжлөл, дүүгийнх нь нэр дээр хадгаламжийн дэвтэр өгөөд  тайзнаас буулгалаа” хэмээн бухимдаж байгаагаа илэрхийлжээ.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж