“Итгэл найдвараа хуваалцъя” – Ахмадуудад бууз тараах аян

Хуучирсан мэдээ: 2019.01.18-нд нийтлэгдсэн

“Итгэл найдвараа хуваалцъя” – Ахмадуудад бууз тараах аян

Аяны зорилго:

Сар шинийн баяр ахмадуудад хүндхэн тусдаг билээ. Үр хүүхэдтэй нь үр хүүхдийнхээ гарыг харж, тэтгэвэртэй нь тэтгэврийн зээлээ хэдэн сараар нь авч, тэтгэвэргүй нэгэн нь яах ч аргагүй хоцрох гэх мэт ахмад, өндөр настангуудад нилээн хүнд тусдаг. Тиймээс тусалж дэмжих үр хүүхэдгүй өндөр настангуудад сар шинийн бууз бэлэглэнэ.

Мэдээний агуулга:

Имарт буюу Скай хайпермаркет ХХК сар бүр зохион байгуулдаг “Итгэл найдвараа хуваалцъя” сайн үйлсийн аяны хүрээнд энэ сард сар шинийг угтан, тусалж дэмжих үр хүүхэдгүй ганцаараа амьдардаг өндөр настангууддаа цагаан сарын буузыг бэлэг болгон барилаа. Тус буузаа Имартын хамт олон өөрсдийн гараар хийж, зориулалтын хөргүүрт хөлдөөж бэлдсэнээрээ онцлог юм байна. Ингээд тэд нийслэлийн Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар зэрэг 4 дүүргийн нийт 22 өндөр настанд 11,000ширхэг буузыг өнөөдөр тараасан байна.

company.e-mart.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж