Ким Жон Уны "баруун гар" Вашингтонд очжээ

Хуучирсан мэдээ: 2019.01.18-нд нийтлэгдсэн

Ким Жон Уны "баруун гар" Вашингтонд очжээ

Ким Жон Уны "баруун гар" Вашингтонд очжээ

БНАСАУ-ын Армийн командлагч, генерал Ким Ён Чол Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын хоёр дахь дээд хэмжээний  уулзалтын талаар хэлэлцэхээр АНУ-ын нийслэл Вашингтон хотноо очжээ. Өмнөд Солонгосын талын мэдээлж буйгаар, тэрбээр Ким Жон Унаас Трампад илгээсэн хоёр дахь захидлыг хүргэхээр Бээжингээр дамжин АНУ-ыг зорьжээ. Тэрбээр баасан гаригт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеотой уулзах талаар “Yonhap” агентлаг мэдээлсэн байна. Хоёр орны удирдагчдын хоёр дахь дээд хэмжээний уулзалт Вьетнамд болох таамаглал байгаа аж.

Хойд Солонгосын удирдагч ирэх хоёрдугаар сард "коммунист орон"-д айлчлахаар төлөвлөж буй талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан “Reuters” агентлаг мэдээлсэн байна. Харин аль нэг хотын нэрийг мэдээлээгүй аж.

Өнгөрсөн оны зургадугаар сард Сингапурт болсон Ким, Трамп хоёрын түүхэн дээд хэмжээний уулзалтын дараа Солонгосын хойгийг цөмийн зэвсэглэлээс ангижруулах яриа хэлэлцээнд багахан ч болов ахиц дэвшил гарсан билээ. Сүүлийн үед хоёр орны хоорондох дипломат үйл ажиллагаа идэвхжиж буй юм. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Сингапурын дээд хэмжээний уулзалт шиг энэ сарын эхэнд БНХАУ-д айлчилж, Си Жинпиньтэй уулзсан билээ. Үүний зэрэгцээ Хойд Солонгосын Гадаад хэргийн дэд сайд Чой Сон Хю Швед улсыг зорьсон бөгөөд Вашингтоны тусгай төлөөлөгч Стивен Бигунтай уулзаж болзошгүй талаар эх сурвалж мэдээлжээ.

Генерал Ким Ён Чол нь БНАСАУ-ын удирдагчийн “баруун гар” гэгддэг бөгөөд АНУ-тай яриа хэлэлцээ хийх төлөөлөгчдийг тэргүүлж буй юм. 2010 онд Хойд Солонгосын цэргийн тагнуулын албаны даргаар ажиллаж байхдаа Өмнөд Солонгосын байлдааны хөлөг онгоцонд халдлага үйлдэх ажлыг удирдан зохион байгуулсан хэрэгт буруутгагдаж байв. Тэрбээр өнгөрсөн зургадугаар сард Вашингтонд айлчилж, хоёр улсын түүхэн яриа хэлэлцээний өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Трампад Кимийн захидлыг хүргэж байсан билээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж