Сар шинэ нь хуучныг үдэж, шинэ цагийг угтсан Монгол түмний баяр ч ахас ихсээ дээдлэн хүндэлж, учран золгодог бэлгэдлийг бид илүүтэй тунгаадаг. Азай буурлууд, аав ээжийнхээ ачийг нь санаж, баярлуулдаг нь энэ баярын нэг уламжлал болсон.
Тэгвэл сүүлийн үед өег дулааныг мэдрүүлэх, тав тухтай тансаг хивсийг хүндтэй хүмүүстээ өргөн барьдаг болов. Бид “Эрдэнэт хивс”-ээр ороод гарлаа. Настан буурлууд, аав ээждээ бэлэглэхэд тохиромжтой дараах 10 хивсийг санал болголоо.
Хивс зөвхөн хана, шаланд байрлуулдаг хэрэглээ бус урлаг болтлоо хөгжсөнийг “Эрдэнэт хивс”-ээр ороод гарахдаа мэдэв. Тэднийх сүүлийн үед орчин үеийн загвар, дизайн, чанарын бүрдэл болсон Хүннү брэндийн MONTAMERE, AQUARRELA, Атилла брэндийн MILLENIUM, MUSTANG коллекциуд гаргах болжээ. Энэ коллекциуд нь тогтсон ойлголтыг халж, хэрэглээнээс илүү таашаалыг хүмүүст авчрахаар аж.
Дашрамд дурдахад дээрх хивсийг та хэмжээ, дизайнаас хамааран хямдралтайгаар худалдан авах боломжтой. Учир нь Эрдэнэт хивсийнхэн сар шинийн баярыг угтан "Үлэмжийн сайхан" хямдралтай бэлэгтэй худалдаа зохион байгуулж байгаа аж.
Өөрөөр хэлбэл бүх хивсэндээ 20 хүртэлх хувийн хямдрал зарлан, 300.000, 500.000, 1.000.000, 1.500.000 төгрөгөөс дээш худалдан авалтад үнийн дүнгээс хамаарсан гарын бэлэг дагалдуулж өгч эхэлжээ.
Хямдрал энэ сарын 10-аас эхэлсэн бөгөөд Цагаан сарыг дуустал буюу хоёрдугаар сарын 15-ныг дуустал үргэлжлэх юм байна.
Хаанаас авах боломжтой гэж үү?
Улаанбаатар хот:
- Номин Юнайтед Их Дэлгүүр “Эрдэнэт Хивс” МегаСтор
- Улсын Их Дэлгүүр “Эрдэнэт Хивс” Нэрийн барааны дэлгүүр
- Мишээл – “Эрдэнэт Хивс” Нэрийн барааны дэлгүүр
- Номин Их Дэлгүүр “Эрдэнэт Хивс” Нэрийн барааны дэлгүүрээс худалдан авч болно.
Мөн “Нарантуул” ОУХТ-д байрлах “Эрдэнэт хивс” ХХК-ийн албан ёсны гэрээт борлуулагчдаас авах боломжтой. Сануулахад, урамшуулал зөвхөн энэ хэсэгт явагдаагүй болохыг анхаарна биз ээ.
Орон нутагт Эрдэнэт, Дархан, Говь-Алтай, Хөвсгөл, Увс аймгийн Эрдэнэт хивсийн нэрийн барааны дэлгүүрээс аваарай.
Сонирхуулахад “Эрдэнэт хивс” үйлдвэр нь 1981 онд нээгдсэнээс хойш гадаад болон дотоодын нийт 50 гаруй коллекцийн 3000 гаруй загварын хивс үйлдвэрлэсээр иржээ. Хивсний сонголт, өнгө дизайны талаарх бүхий л мэдээллийг https://www.facebook.com/etcarpet пэйж болон http://www.carpet.mn сайтаас авах боломжтой.
Холбоотой мэдээ