УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай өнөөдөр Ардчилсан намаас гарч байгаа талаараа мэдэгдсэн. Харин энэ үеэрээ тэрээр шинэ нам байгуулж байгаагаа дуулгасан юм. Тэрээр намынхаа нэрийг болон хэн хэнтэй хамтран нам байгуулж байгаагаа хэлэх нь арай эрт байна гэсэн.
Мөн тэрээр Эрдэнэт хотруу шилжиж байгаа бөгөөд ирэх 2016 оны УИХ-ын сонгуульд Эрдэнэтээс нэр дэвших ажээ. Ингэх болсон шалтгаанаа тэрээр “Хөвсгөлөөсөө нэр дэвшиж болох байсан. Гэсэн ч намын дарга болж байгаа учраас хоттой арай ойрхон байхгүй бол болохгүй. Наашаа ирэх ажил байнга гарах болно. Тиймээс Хөвсгөл арай холдоод байгаа” хэмээн тайлбарлалаа.
Т.ДЭЛХИЙ