“Д.Трамп цахим санал асуулгыг луйвардсан”

Хуучирсан мэдээ: 2019.01.18-нд нийтлэгдсэн

“Д.Трамп цахим санал асуулгыг луйвардсан”

“Д.Трамп цахим санал асуулгыг луйвардсан”

Д.Трампын хамгийн ойрын туслах байсан Майкл Коэн 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр технологийн компаниудад их хэмжээний мөнгө төлж, сонгуулийн өмнөх цахим санал асуулгыг луйвардсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

Майкл Коэн нь өчигдөр /2018.01.17/ өөрийн Твиттер хуудсандаа цахим санал асуулгад нөлөөлсөн тухайгаа бичиж, баримтуудыг дэлгэнэ гээд энэ бүхнийг Д.Трампын тушаал заавраар гүйцэтгэсэн ч түүнд хэтэрхий үнэнч байсандаа харамсч байгаагаа илэрхийлсэн байна.

Д.Трампыг АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон цагаас хойш түүнийг санал луйвардсан эсэхийг Тагнуулын төв газрын дарга асан Мюллер тэргүүтэй олон хүмүүс шалгаж байсан ч баттай нотлох баримт олж чадаагүй юм. Гэхдээ сонгуулийн үеэр Д.Трамптай хамгийн ойр ажилласан Майкл Коэн баримтуудыг дэлгэж эхэлснээр түүний байр суурь ганхаж эхэлж магадгүй болоод байна. Учир нь Конгресс дахь Ардчилсан намын гишүүд энэ асуудлыг нухацтай авч үзэх шинжтэй байгааг АНУ-ын хэвлэлүүдээр бичиж байна.

Майкл Коэн нь Д.Трампын хувийн өмгөөлөгч байсан бөгөөд өнгөрөгч сард санхүүгийн зөрчилтэй холбоотой хэд хэдэн хэрэгт буруутгагдаж шийтгүүлэхээр болсон билээ. Тэрбээр Д.Трамптай холбоотой цөөнгүй хэргүүдийг илчилсний дотор ийнхүү сонгуулийн санал хураалтын өмнө Д.Трампын нэр хүндийг өсгөх зорилгоор технологийн компаниудад мөнгө төлж, 2015 оны эцсээр явагдсан цахим санал хураалтын дүнд нөлөөлснөө хүлээн зөвшөөрч байгаа юм.

Д.Трампын гэр бүл, бизнесийн асуудлыг нь хамгийн сайн мэддэг, ойрын туслах нь байсан Майкл Коэн нь Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Д.Трамптай учир ургуулсан гэх бүсгүйчүүдийн “амыг нь барихын тулд” мөнгө өгсөн, сонгуулийн тухай хууль зөрчсөн, хөрөнгө орлогын мэдүүлгийг худлаа гаргасан зэрэг нийт есөн хэрэгт буруутгагдсан юм. Өнгөрсөн сард түүнд Нью-Йорк хотын шүүхээс гурван жилийн хорих ял оноосон боловч ирэх сард олон нийтийн хэлэлцүүлэг явуулсны дараа ялыг гүйцэтгэхээр шийдвэрлэжээ.

Эх сурвалж: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж