“Т-34” киног хууль бусаар түгээсэн сайтууд руу орох эрхийг хаажээ | News.MN

“Т-34” киног хууль бусаар түгээсэн сайтууд руу орох эрхийг хаажээ

Хуучирсан мэдээ: 2019.01.18-нд нийтлэгдсэн

“Т-34” киног хууль бусаар түгээсэн сайтууд руу орох эрхийг хаажээ

“Т-34” киног хууль бусаар түгээсэн сайтууд руу орох эрхийг хаажээ

Шүүхийн шийдвэрийг үндэслэн “Т-34” киног хууль бусаар хуулбарлан байршуулсан сайтууд руу орох эрхийг Оросын Мэргэжлийн хяналтын алба хаажээ. “Т-34” кино 2019 оны нэгдүгээр сараас гарч эхэлсэн бөгөөд гарснаасаа хойш Оросын кино прокатыг орлогоороо тэргүүлсээр байгаа юм. Киног хууль бусаар хуулбарлан сайтуудаар үзүүлж эхэлжээ. Киног бүтээгчид шүүхэд гомдол гаргажээ. Мэргэжлийн хяналтыг алба интернетийн 195 эх сурвалжийг зохиогчийн эрх зөрчсөнийг илрүүлжээ. Мэргэжлийн хяналтыг албаны мэдэгдлийн дагуу 171 эх сурвалж хулгайгаар хуулбарласан киногоо устгасан байна. Харин мэдэгдлийг үл ойшоосон 11  сайт руу хандах эрхийг хаажээ.

Цэргийн сургууль дөнгөж төгсөөд фронт руу дайчлагдсан Ивушкин дайснууддаа олзлогдоно. Тэр оргох төлөвлөгөө боловсруулж, тухайн үеийн Зөвлөлтийн армийн бахархал болсон Т34 танкны багийг бүрдүүлж, Германы танк мундгуудтай тулалддаг тухай кинонд гардаг байна.

Киноны гол дүрд Александр Петров, Виктор Добронравов, Ирина Старшенбаум нар тогложээ. Кино 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс гарч эхэлсэн бөгөөд гарсан өдрөөс хойш долоо хоногийн дотор нэг тэрбум орчим рублийн орлого олсон нь нэг тэрбумын орлоготой киноны жагсаалтын 12-т бичигдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ONOM 2019-01-18 59.153.112.18

Одоо хэн бүхний мэдэх шахуу сэдвээр мэдэмхийрэхээ больцгоо. Шал ашиггүй, орчин үеийн асуудлаар хэлэлц. Наад яриад байгаа сэдэв чинь эл дол болоод ОУ-н аль ч талаас бараг маргалдахаа больсон тогтсон асуудал болсон. Т34 бүх үеийн шилдэг танк гэдэг өргөмжлөлтэй аль ч талаас тэгж үздэг. Яагаад гэвэл факт бол факт учраас.. Клашников шиг л домог болсон эд. Домгоор амьдардаг орос, монголчуудад бол хэрэгтэй хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-01-18 103.26.193.219

Т34 ТАНК БАРСУУДЫГ БОДВОЛ ХУРДТАЙ ХӨНГӨН МАНЕВР ХИЙХ ЧАДВАР ХАВЬГҮЙ ӨНДӨР , ӨРТӨГ БАГАТАЙ БАЙСАН НЬ МАШ ЗӨВ ТАКТИК ТООЦОО , ДАЙНЫ САЛШГҮЙ ХЭСЭГ БАЙСАН .

Avatar

Зочин 2019-01-18 66.181.178.144

T-34 iig tiger, panther tai haritsuulj bolohguildee. tiger pantheruud n hund tankuud yum, huyagiin zuzaan galiin huch hamaagui iluu gesen ug. iluu huchtei ch iluu udaan hamaagui unetei. tednii ursuldugch n zuvlultiin KV, IS tankuud. harin T-34 dund jingiin tank

Avatar

Зочин 2019-01-18 122.201.24.220

Тэнэгтэх юм аа?

Avatar

зочин 2019-01-18 43.242.242.59

хэрэв дайнд герман улс ялсан бол юу болох байсан бол гэж бодож үзсэн үү. Оросын ард түмэн ялалтыг маш их үнээр олж авсан гэдгийг мартаж болохгүй

Avatar

Иргэн 2019-01-18 202.21.124.18

Энэ киног манайд албан ёсоор үзүүлэхгүй юм байх да. Гарвал үзнэ дэ.

Avatar

Зочин 2019-01-18 117.111.28.120

Юутүб др бна лээ

Avatar

Amar 2019-01-18 202.179.27.195

Германы Барс, Бар танкуудын дэргэд Т-34 юу юм бэ.Оросууд иргэдээ болон онгоц,танкаа махны машинд оруулан тээрэмдүүлж АНУ, Англиас з****г, техник, эд барааны тусламж авсны хүчинд газар нутгийн уудам, хүний олноор л ялсан шүү дээ.Дайн эхлэхэд герман танкууд Т-34-ийн хуягийг нэвтлэхгүй байсан нь үнэн.Гэхдээ германы танкуудын тоотой Т-34-ийн тоо адил байсан.СССР-ийн бүх танкууд германы танкуудаас 4 дахин олон байсан.Тэглээ ч дайны эхний хэдэн сард оросууд үсгүй хусуулаа биз дээ.Үнэн гэж бий.

Avatar

Зочин 2019-01-18 202.21.124.18

Германчууд Барс 1, Барс 2 танкуудыг нийтдээ ердөө 2000 хүрэхгүй ширхэгийг үйлдвэрлэсэн байдаг. Т-34 маш олноор нь үйлдвэрлэхэд хялбар, хямд өртөгтэй байсан гэдэг.

Avatar

123 2019-01-18 103.229.123.104

дэлхийн 2-р дайнд германы танкуудаас хамгийн шилдэг нь хаан барс байсан гэж үздэг энэ танк т-34ийн томруулсан хувилбар шахуу юм байдгиймдаа ану англи холбоотнууд асуудал үндсэндээ шийдэгдсэн хойно дайнд оролцож 2-р фронт нээгээд түрүүлж берлинийг эзлэх гэж сандаргаснаас хүчээр ааглах шаардлага гарсан гэдэг тэрнээс биш оросууд 1945 оны 7 сард германыг буулгаж авах төлөвлөгөөтэй байсан гэдэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж