Шүүхийн шийдвэрийг үндэслэн “Т-34” киног хууль бусаар хуулбарлан байршуулсан сайтууд руу орох эрхийг Оросын Мэргэжлийн хяналтын алба хаажээ. “Т-34” кино 2019 оны нэгдүгээр сараас гарч эхэлсэн бөгөөд гарснаасаа хойш Оросын кино прокатыг орлогоороо тэргүүлсээр байгаа юм. Киног хууль бусаар хуулбарлан сайтуудаар үзүүлж эхэлжээ. Киног бүтээгчид шүүхэд гомдол гаргажээ. Мэргэжлийн хяналтыг алба интернетийн 195 эх сурвалжийг зохиогчийн эрх зөрчсөнийг илрүүлжээ. Мэргэжлийн хяналтыг албаны мэдэгдлийн дагуу 171 эх сурвалж хулгайгаар хуулбарласан киногоо устгасан байна. Харин мэдэгдлийг үл ойшоосон 11 сайт руу хандах эрхийг хаажээ.
Цэргийн сургууль дөнгөж төгсөөд фронт руу дайчлагдсан Ивушкин дайснууддаа олзлогдоно. Тэр оргох төлөвлөгөө боловсруулж, тухайн үеийн Зөвлөлтийн армийн бахархал болсон Т34 танкны багийг бүрдүүлж, Германы танк мундгуудтай тулалддаг тухай кинонд гардаг байна.
Киноны гол дүрд Александр Петров, Виктор Добронравов, Ирина Старшенбаум нар тогложээ. Кино 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс гарч эхэлсэн бөгөөд гарсан өдрөөс хойш долоо хоногийн дотор нэг тэрбум орчим рублийн орлого олсон нь нэг тэрбумын орлоготой киноны жагсаалтын 12-т бичигдэж байна.
Холбоотой мэдээ