Замын хөдөлгөөнийг хянах хяналтын камерын тусламжтайгаар өнгөрсөн 2018 онд 100 саяас илүү зөрчлийг илрүүлсний 84 хувь нь хурд хэтрүүлсэн зөрчил байлаа хэмээн ОХУ-ын Дотоод явдлын яамны хэвлэлийн алба Лхагва гаригт /2019.01.16/ сэтгүүлчдэд мэдээллээ. 2018 онд замын хөдөлгөөнийг хянах камерын бичлэгт үндэслэн Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн шийдвэрийг 106 сая иргэнд холбогдуулан гаргасан ажээ.
Энэ 2019 оны эхний байдлаар ОХУ-ын замуудад 10800 ширхэг хяналтын суурилуулсан камер, мөн 3900 хөдөлгөөнт камер ажиллаж байгаа юм. Өнгөрсөн 2018 онд хяналтын камерын тоог 20 хувиар нэмжээ. Хяналтын камерын тоог нэмэгдүүлснээр замын хөдөлгөөний зөрчлийн тоо буурч байгааг Дотоод явдлын яам тэмдэглэсэн байна. Гэсэн ч хурд хэтрүүлэх зөрчил буурахгүй байгаа нь нийт зөрчлийн 84 хувийг эзэлж байгаа нь харуулж байгаа хэмээн Хэвлэлийн алба тодотгожээ. Өнгөрсөн 2018 камерын тусламжтайгаар 1300 болзошгүй замын ослоос сэргийлж чаджээ.
Холбоотой мэдээ