"Улс төрийн авлига огт буурахгүй байна" | News.MN

"Улс төрийн авлига огт буурахгүй байна"

"Улс төрийн авлига огт буурахгүй байна"

"Улс төрийн авлига огт буурахгүй байна"

Авлигатай тэмцэх газрын Судалгаа, шинжилгээний албаны дарга комиссар Ц.Шинэбаяртай Монгол Улсын хэмжээнд авлигын ерөнхий түвшин ямар байгаа талаар цөөн хором ярилцлаа.


-АТГ-аас “Шударга байдлын үнэлгээ 2018” судалгааг хийсэн. Уг судалгаагаар Монгол Улсын хэмжээнд авлига хамгийн их тархсан институцийг тодорхойлдог шүү дээ. Энэ талаар яриагаа эхлүүлье?

-“Шударга байдлын үнэлгээ” судалгаа дотроо хоёр хэсэгтэй. Уг судалгааг яагаад шударга байдлын үнэлгээ гэж нэрлэсэн гэхээр авлигын нөхцөл байдлыг үнэлэх гол үзүүлэлт нь төрийн байгууллагуудын шударга байдал байдаг. Шударга байдлыг бүхэлд нь аваад үзэх юм бол энэ маань авлигын эсрэг ойлголт юм. Төрийн байгууллагуудад шударга байдал өндөр байх тусмаа тэр хэмжээгээр авлига бага байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, бид авлигыг биш шударга байдлыг судалсан юм. Энэ судалгаа нь тодорхой тоон үзүүлэлтээр хэмжигддэг. Тухайлбал, Нийслэлийн соёл урлагийн газар уг судалгаагаар 100 оноо авахаас 83 оноо авсан бөгөөд 17 функт дутуу байгаа юм. Тэр хэмжээгээр буюу 17 функтээр тухайн байгууллага авлига авах эрсдэлтэй байна. Судалгааны дүнгээр муу үнэлгээ авсан байгууллагууд авлигатай байна гэсэн үг биш. Тэнд авлига авах эрсдэл нь байгаа юм. Хоёрдугаарт, авлигын түвшин бага байх тусам тэнд авлигын эрсдэл их байдаг гэж болно. Энэ судалгаанд албан ёсоор 62 байгууллага хамрагдсан. Үүнд яам агентлаг, аймаг нийслэлийн засаг даргын тамгын газар гэсэн байгууллага багтсан.

-Нийт хэчнээн хүн уг судалгаанд хамрагдсан бэ. Судалгаанаас авлигын ерөнхий түвшин ямар байгааг тодорхойлж болох уу?

-Энэ төрлийн судалгаа 2015 онд хийгдсэнээс хойш гурав дах удаагаа хийгдэж байна. Бид энэ судалгаанд есөн мянга гаруй хүн хамруулсан. Үүнд хот хөдөөгийн яам агентлаг, дотор нь ажилладаг хүмүүсийг хамруулсан. Тэдгээр хүмүүсээс зөвхөн яам агентлагийг үнэлүүлэхээс гадна, авлигын нөхцөл байдал ямархуу байгааг цаашдаа ямар байдалтай болох уу талаар асуусан. Мөн Монгол Улсад ямар байгуулага хамгийн их авлигатай байна вэ гэдэг дүн бас гардаг. 2016 онд хамгийн их авлига тархсан институцийн нэгдүгээрт, газрын алба тэргүүлж байсан. Хоёрдугаарт, эрүүл мэндийн байгууллага, гуравдугаарт шүүх, дөрөвдүгээрт гаалийн байгууллага орсон байсан. Энэ дүн 2018 онд арай өөрчлөгдсөн. Ингэхдээ судалгаанд оролцсон хүмүүсийн тал хувь нь шүүх байгууллага хамгийн их авлигатай болохыг тодорхойлжээ. Хоёрдугаарт нь газрын алба, гуравдугаарт, эрүүл мэндийн байгууллага, дөрөвдүгээрт боловсролын байгууллага орчихсон байгаа юм. Нийтдээ 9000 гаруй хүний төсөөллийн дундаж гэж үзвэл ерөнхийдөө хаттай үнэлгээ шүү дээ.

-Тэгэхээр авлигын ерөнхий түвшин ямар байгаа юм бол?

-Манайх сүүлийн арван жил судалгаа хийгээд явж байхад төрийн байгууллагын авлига хоёр жилийн өмнөхийг бодвол нэг функтээр буурсан. Гэтэл улс төрийн авлига буюу өндөр түвшний авлига, өндөр албан тушаалтнууд, хууль шүүхийн байгууллагууд бизнесийнхнийг хамарсан зохион байгуулалттай том түвшний авлигын нөхцөл байдал огт сайжрахгүй байгаа. Судалгааны үзүүлэлтээс харвал улс төрийн авлига өндөр түвшний авлига илүү их хор уршиг ихтэй, нууц далд ийм нөхцөл байдал руу орж байна. Авлига гэдэг бол нийгмийн үзэгдэл учраас маш их динамиктай бөгөөд олон хүчин зүйлээс хамаардаг. Авлига гарах шалтгаан нь ядуурал, ажилгүйдэлтэй салшгүй холбоотой байдаг. Ядуурал нэмэгдэх тусам авлига нэмэгддэг. Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, хүмүүсийн худалдан авах чадвар буурч, ажилгүйдэл нэмэгдэх юм бол үүний цаана авлигын нөхцөл байдал хүндрээд байгаа юм байна гэж ойлгох хэрэгтэй. Авлига гэдэг зөвхөн шуналтай төрийн түшмэлийн хэмжээний асуудал огт биш.

-Улс төрийн буюу өндөр түвшний авлига буурахгүй байна гэж ойлгож болох уу?

– Тийм. Улс төрийн ч тэр, дунд түвшний авлига, доод түвшний авлига тасрахгүй байгаа нь дээр байгаа улсуудын үлгэр дууриалал юм. Олны нүдэн дээр ил байдаг шийдвэр, үйл ажиллагаа тэдний ёс зүйн байдал ард түмэнд их нөлөөтэй байдаг. Тэгэхээр эдийн засгийн нөхцөл байдал, хүмүүсийн ёс зүйн ерөнхий байдал их уначихсан байна. Үүнээс болж авлига тасрахгүй байгаа. Бид улс төрчдийг хараагаад байгаа болохоос биш тэд нар чинь бидний дунд боловсорч гарсан бүтээгдэхүүнүүд. Тэднийг өөр газраас авчраад дарга болгоод тавьчхаагүй. Тэдний байгаа байдлыг бид өөрсдийгөө толинд харж буйгаас ямар ч ялгаа байхгүй.

-АТГ-т жилд дунджаар хэчнээн хэрэг шалгагдаг вэ. Энэ нь цаашдаа өсөх хандлагатай юу?

-Хэргийн тоо хэмжээний хувьд ярих юм бол өсч байгаа. Үүнд олон шалтгаан бий. 2017 оны долдугаар сарын нэгнээс эрүүгийн хууль шинэчлэгдсэнээс манайд харьяалагдан шалгах хэргийн тоо өссөн. Сүүлийн хоёр жилд өргөдөл, гомдлын тоо өссөн байна. Мөн авлигын нөхцөл байдал сайжрахгүй байгаа учраас манай мөрдөгчдийн ачаалал дийлдэхгүй байна шүү дээ.

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-18 66.181.191.89

Shudarga busiin hongil ni ATG uuruu

Avatar

зочин 2019-01-18 150.129.143.72

Гайхаад бх зүйлгүй авилагад ганцхан энэ замнаж буй завхарсан тогтолцоог өөрчилдгүй юмаа гэхэд зөв талаас нь дүгнэлттэй эргэн хараагүй нөхцөлд ДАРГА толгойтнуудын авилага буурна гэж хэзээч бхгүй харин ч арга нь улам нарийс ч АТГ-н ажиллагсадыг шар махтай нь хатаатал ажиллуулж бж арай чүү учиг нь гарна даа,иймд Улс орныхоо ирээдүйн сайн сйахны төлөө том алхам хийх хэрэгтэй

Avatar

Зочин 2019-01-18 149.167.33.143

МОНГОЛД ДООД ТҮВШНИЙ АВИЛГА ИРГЭДИЙГ ИХ БУХИМДУУЛДАГ. ДУНД ТҮВШНИЙ АВИЛГА ЭДИЙН ЗАСАГТ ТООРМОЗ БОЛДОГ. ДЭЭД ШАТНЫ АВИЛГА УЛС ОРНЫГ ЦӨЛМӨН ХООСРУУЛЖ БАЙНА

Avatar

Энэ улс төрчид үү 2019-01-18 66.181.178.21

Авилга бол улс төрчдийн амьдрах арга гэдэг юутай үнэн

Avatar

АВИЛГА АМЬДРАХ АРГА НЬ БОЛЧИХСОН 2019-01-18 66.181.190.194

Монголын улстөрчид болон Төрийн албан тушаалтнууд

Avatar

иргэн 2019-01-18 202.9.43.206

Монголын ард түмний ганц бахархал болсон Эрдэнэт үйлдвэрийн 49-хувийг үндсэн хууль дагалдах ѳчнѳѳн хууль зѳрчиж хулгай луйвраар авсан бүлэглэлийн зѳв гэж шийдвэр гаргасан захиргааны хэргийн шүүхийн шүүгчийг АТГ-д ѳгч шалгуулаачээ.Ард иргэдийг авилгач шүүгчид дэндүү доромжилж байна.ҮХЦэц,УИХ нь хууль зѳрчиж ХХБанк авсан гээд шийдвэр гаргачихсан байхад нэг шүүгч ард түмний эсрэг ажиллаж байдаг.Энэ хэргийг шийдвэрлэсэн шүүгчдийг даруй шалгая.

Avatar

БУУРАХГҮЙ БУУРАХГҮЙ 2019-01-18 185.220.101.53

шар шашин байж байхад авилгал байж л байна энэ шашины философи өөрөө өглөг авлага шүү дээ. тус болоходд шаавал өглөг барьц хэрэгтэй гэж үздэг. барууны христ шүтдэг оронд ийм философи логик байхгүй тул авиллага бараг байдаггүй

Avatar

Зочин 2019-01-18 124.158.79.169

МИЕЭГИЙН 60 -Н ТЭРБУМЫН ЗАМААР ОРСОН НОХОД ШАРХАА НӨХХИЙН ТУЛД АВИЛГА АВАХААС , ЦАЛИНГААРАА НӨХӨЖ ДИЙЛЭХГҮЙ !!! НОХДЫГ ЗАЙЛУУЛАХ , ЭСВЭЛ ХҮЛЭЭХЭЭС ӨӨР ЗАМГҮЙ !!! АВИЛГАД ӨГСӨН МӨНГӨӨ ҮНЭНЭЭР ХЭЛЭХЭД НЬ БУЦААЖ ОЛГОХ БОЛОМЖИЙГ НЬ ХАНГАВАЛ НЭГ МӨСӨН ЦЭГЦРЭХ БОЛОВ УУ !!!

Avatar

БУУРАХГҮЙ БУУРАХГҮЙ 2019-01-18 66.181.190.194

УЛСТӨР БОЛОН ТӨРИЙН ИХ БАГА СУУДАЛД СУУСАН ДАРГА, АЛБАН ХААГЧДЫН АВИЛГАЛ НЬ АМЬДРАХ АРГА НЬ БОЛЧИХСОН. ЯАМНЫ НЭГ МУУ МЭРГЭЖИЛТЭН ХҮРТЭЛ АВИЛГА АВЧ БАЙНА. ХУВЬСГАЛААР Л АЛГА БОЛОХ БАЙХ ДАА. ДААНЧ ДЭЭ ГЭМЭЭР ЗАМААР ЯВЖ ИРЛЭЭ ДЭЭ МАНАЙ УЛС.

Avatar

Зочин 2019-01-18 66.181.176.204

Авлига бүү ав гэж шүүгчдийн цалинг нэмэхэд авсаар байдаг. Шүүгчид , туслах шүүгчид гэж хогийн хүмүүс байна. Ажлын бүтээмжээр ямар хэргийнг онвчтой шийдсэнээр нь цалинг нь олго

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж