Ямар бүлгийн цустай хүн ямар хоол хүнс хэрэглэвэл зохистой вэ?

Хуучирсан мэдээ: 2019.01.18-нд нийтлэгдсэн

Ямар бүлгийн цустай хүн ямар хоол хүнс хэрэглэвэл зохистой вэ?

Ямар бүлгийн цустай хүн ямар хоол хүнс хэрэглэвэл зохистой вэ?

Та ямар бүлгийн цустай вэ. Мөн та эрүүл хооллолтын талаар ямар ойлголттой байдаг вэ?

Эрүүл хооллолт гэхээр л ногоо идэх тухай бодож байна уу. Ямар цусны бүлэгтэй байхаасаа хамаарч таны бие организм өөр өөр төрлийн хоол хүнсийг шаарддагийг эрдэмтэд нотолжээ. Ингээд та бүхэндээ цусны бүлгээс шалтгаалж, ямар хоол идэж болох, мөн болохгүйг танин мэдэхүй буландаа онцолж байна.  Үүний үр дүнд дархлааны системээ дэмжиж, хоол боловруулах үйл ажиллагаа сайжрахын зэрэгцээ жингээ ч мөн барьж чадах юм.

0 БУЮУ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Хамгийн эртний бөгөөд хамгийн түгээмэл цусны бүлэг. Энэ бүлгийн цустай хүмүүс төрөлхийн ходоодны хүчил ихтэй, хоол боловсруулах үйл ажиллагаа сайтай, дархлааны систем маш хүчтэй хүмүүс байдаг. Тэднийг ангууч, маханд дурлагчид хэмээн тодорхойлж болох юм. Тэд амьтны гаралтай мах, уураг, өөх тосыг маш сайн боловсруулж чаддаг. Тиймээс бүх төрлийн өндөр илчлэгтэй махан бүтээгдэхүүн, ногоо, жимс жимсгэнэ тохиромжтой. Харин үр тариа, шош гэх мэт буурцагт ургамлууд нэгдүгээр бүлгийн цустай хүмүүсийн биед өөх болон хадгалагдаж үлдэх нь түгээмэл байдаг учир аль болох татгалзаарай.

А БУЮУ ХОЁРДУГААР БҮЛЭГ

Энэ төрлийн цустай хүмүүс ихэнх нь цагаан хоолтон байдаг. Учир нь тэд ходоодны хүчил багатайгаасаа болж амьтны гаралтай өөх тос, уургийг сайн задалж чаддаггүй. Үүний үр дүнд зүрх судасны өвчин, хэт таргалалт үүсэх магадлалтай байдаг. Иймээс тэдэнд аль болох олон төрлийн хүнсний ногоо, жимс жимсгэнэ идэж байхыг зөвлөж байна. Гэхдээ мах огт хэрэглэхгүй бай гэсэн үг биш юм. Мэдээж тодорхой хэмжээгээр хэрэглэж болох ч ногоо, жимс жимсгэнэ түлхүү хэрэглэх нь таны биед илүү тохиромжтойг сануулъя.

В БУЮУ ГУРАВДУГААР БҮЛЭГ

Хамгийн азтай хүмүүс. Дархлааны систем нь гайхалтай тогтвортой хүмүүс учир тэдэнд ямар нэгэн хоолны дэглэм барих шаардлагагүй, бүх төрлийн хоол зохидог. Өндөг, мах, жимс ногоо гээд хүссэнээ идэж болно. Гэхдээ голчлон сүү сүүн бүтээгдэхүүн идэхийг санал болгож байна. Энэ нь таныг дотроосоо эрүүлжихэд тусална. Улаан буудай, үр тариан бүтээгдэхүүн ямар ч хүний биед таргалалт үүсгэдэг учир аль болох татгалзахыг хичээгээрэй.

АВ БУЮУ ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Хамгийн сүүлд илэрсэн шинэхэн бөгөөд хамгийн ховор цустай хүмүүсийн хувьд  цусны бүлэг шигээ холимог хоол хүнс хэрэглэхийг зөвлөж байна. Ихэвчлэн өндөг, далайн гаралтай бүтээгдэхүүн, ногоон өнгийн жимс, ногоо тэдэнд хамгийн төгс хооллолт болно. Хоол боловсруулах систем нь хэврэг, дархлаа нь хүчтэй бөгөөд үүнийг тэнцвэржүүлэхийн тулд биеийн хүчний дасгал хөдөлгөөн хийж, хоолоо зөв тохируулах хэрэгтэй юм. Харин үр тариа, гурилан бүтээгдэхүүн тэдэнд харьцангуй сайн тохирдог боловч жингээ хаях гэж байгаа хүмүүст энэ төрлийн бүтээгдэхүүнийг хэзээд хорисоор ирсэн. Өдөрт бага багаар идэхэд аюулгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж