"Саппоро" орчимд биеэ үнэлж байсан эмэгтэйчүүдийг саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2019.01.18-нд нийтлэгдсэн

"Саппоро" орчимд биеэ үнэлж байсан эмэгтэйчүүдийг саатуулжээ

"Саппоро" орчимд биеэ үнэлж байсан эмэгтэйчүүдийг саатуулжээ

"Сар шинэ-2019" нэгдсэн арга хэмжээний хүрээнд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс "Саппоро" тусгай арга хэмжээг  2019 оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс зохион байгуулж эхлүүлээд байна. Уг арга хэмжээ хоёр сарын хугацаатай үргэлжлэх бөгөөд зохион байгуулагдсан эхний долоо хоногийн байдлаар "Саппоро" орчимд биеэ үнэлж байсан 12 эмэгтэйг саатуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явууллаа.

Тэдэнд  Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 6.18 дугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт зааснаар хариуцлага ногдуулж, дахин зөрчил гаргахгүй байх талаар бичгээр баталгаа авсан аж. Мөн зөв амьдралын хэвшилд чиглүүлэхээр дээрх иргэдийг дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст хандан ажилд зуучлах  арга хэмжээг авчээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж