Дөрвөн жил нэг удаа болдог Ази тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн эдгээр өдрүүдэд Арабын нэгдсэн Эмират улсын дөрвөн хотод болж байна. Азийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “Азийн цом” хэмээх энэхүү тэмцээн нэр хүнд болон чансаагаараа зэрэглэл өндөрт орно. 24 баг өрсөлдөж байгаа тэмцээний хэсгийн сүүлийн тоглолтууд өчигдөр болж, шөвгийн 16-д өрсөлдөх багууд бүрэн тодорсон. Харин “Е” хэсэгт багтсан Хойд Солонгосын баг хэсэгтээ нэг ч хожил авч чадалгүй тэмцээнийг дуусгалаа. Өмнө нь Саудын Араб болон Катарт хожигдсон Хойд солонгосчууд сүүлийн боломжоо Ливантай хийсэн ч ашиглаж чадсалгүй, 4:1-ээр ялагдан оноо авч чадсангүй. Энэ хэсгээс Саудын Араб, Катар цааш өрсөлдөх эрхгүй болж, Ливан, Вьетнамын байгуудад боломж олдов.
Хойд Солонгосын баг Арабад ирэхдээ хөгжөөн дэмжигч бүсгүйчүүдээ авчирсан ч тэдний тэмцээн эрт дуусч, нутаг буцахаар болсон нь харамсалтай байгааг дэмжигч бүсгүйдээ хэлжээ.
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн ирэх хоёрдугаар сарын 1-д өндөрлөнө.
Холбоотой мэдээ