Канадын иргэд улс төрийн “тоглоомын” золиос болов

Хуучирсан мэдээ: 2019.01.18-нд нийтлэгдсэн

Канадын иргэд улс төрийн “тоглоомын” золиос болов

Канадын иргэд улс төрийн “тоглоомын” золиос болов

Дамжин өнгөрөх нислэгээр зорчиж явсан Канадын иргэншилтэй Ван Ти-Анна гэгч эмэгтэйг Бээжин хотын нисэх буудалд хэдэн цагийн турш баривчлан саатуулжээ. Хятадын цагдаагийн зургаан офицер нисэх онгоцонд орж ирэн Ван Ти-Аннаг охиных нь хамт баривчлан авч явжээ. Тэрбээр нөхөр, охины хамт Сөүлээс Торонто хот хүрэхээр нисч явсан аж. Түүнийг саатуулах үеэр утсаар ярьж, компьютер ашиглах тэр ч бүү хэл Канадын элчин сайдын яамтай холбоо барихыг зөвшөөрөөгүй байна. Ван Ти-Аннаг хэдэн цаг саатуулсны дараа Канад руу явуулалгүй Өмнөд Солонгос руу буцаж нисэхийг зөвшөөрчээ. Ван Ти-Аннагийн эцэг нь Хятадад бүх насаараа хорих ял эдэлж буй. Түүний эцэг, ардчиллын төлөө тэмцэгч Ван Бинжаныг 2002 онд Вьетнамаас хятадын тагнуулынхан хулгайлж, Хятадад авчран терроризм, тагнуул хийсэн хэргээр бүх насаар нь хорих ял оноожээ. Өнгөрсөн наймдугаар сард Ван Ти-Анна аавыгаа эргэхээр виз авч Ханжоу нисэх буудалд газардсан боловч түүнийг Хятадад хөл тавиулаагүй аж.

Үүний зэрэгцээ даваа гаригт Роберт Шелленберг гэгч Канадын иргэнийг 222 кг метамфетамин гэх мэдрэлд нөлөөлөх бодисыг авч явсан хэргээр цаазаар авах ял оноосон юм. Тэрбээр энэ хэрэгт өнгөрсөн арваннэгдүгээр сард 15 жил хорих ял авсныг давж заалдсан аж. Гэвч Лиаонин хотын шүүхээс түүний ялыг хөнгөдсөн гэсэн прокурорын дүгнэлтийг дэмжин цаазын ял болгожээ. Энэ хэрэгт Канадын ерөнхий сайд Жастин Трюдо  Хятадыг “дур зоргоороо” цаазын ял оноолоо хэмээн буруутгасан байна.

Канадын ерөнхий сайд Жастин Трюдо олон улсын удирдагч нарт хандан өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш Хятадад хоригдож буй хоёр иргэн болон Роберт Шелленбергийн төлөө санаа тавихыг уриалжээ. Канадын гадаад хэргийн сайдын мэдээлснээр Европын холбооны 28 орон дээрх хэрэгт тус улсын талд байгааг онцолжээ. Мөн АНУ-ын гадаад хэргийн яамнаас Хятадыг улс төрийн зорилготойгоор Канадын иргэнд цаазын ял оноосон гэж буруутгасан байна. Харин Хятадын засгийн газраас Ван Ти-Анна болон Роберт Шелленберг нарын хэрэг улс төрийн зорилгогүй, “Hauwei” компанийн захирлыг баривчилсан хэрэгтэй холбоогүй гэж мэдэгджээ.

Үүнээс өмнө Канадын хоёр иргэнийг улсын аюулгүй байдалд заналхийлсэн хэрэгт буруутган, Хятадад цагдан хорьсон билээ. Хятадад хоригдсон хоёр иргэний нэг Майкл Ковриг нь дипломат ажилтан байсан бөгөөд Бээжин түүний халдашгүй эрхийг зөрчсөн гэж Торонто буруутгажээ. Тэднийг өмгөөлөгч болон консулын ажилчны оролцоогүй өдөрт дөрвөн цагийн турш байцааж байгааг албаныхан мэдэгдсэн байна. Тэднийг “Hauwei” компанийн Санхүү эрхэлсэн захирлыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Ванкуверт баривчилснаас 10 хоногийн дараа хорьсон юм. АНУ-ын хүсэлтээр Хятадын “Huawei” компанийн Санхүү эрхэлсэн захирал Мэн Ваньжоуг Канадад баривчилснаас хойш хоёр орны хооронд зөрчил үүсч, дээрх нөхцөл байдалд хүрсэн. Түүнийг баривчилсан нь “Huawei” компани АНУ-аас Ираны эсрэг тавьсан эдийн засгийн хоригийг зөрчсөнөөс болсон гэж тайлбарлажээ. АНУ-ын Хууль зүйн яамнаас Ираны хоригийг зөрчсөн байж болзошгүй гэж үзэн “Huawei” компанийг шалгаж эхэлсэн тухай “Wall Street Journal” өнгөрсөн дөрөвдүгээр сард нийтэлсэн юм. Тухайн үед АНУ-ын сенат Бэн Сассэ Ираны хоригтой холбоотой хийсэн мэдэгдэлдээ Хятад улс манай үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхлын эсрэг идэвхтэй ажиллаж байгааг бид зүгээр хараад суухгүй хэмээн мэдэгдэж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж