Ж.Мөнхбат: Богд банк 8 сая ам.доллар авсан нь үнэн

Хуучирсан мэдээ: 2019.01.17-нд нийтлэгдсэн

Ж.Мөнхбат: Богд банк 8 сая ам.доллар авсан нь үнэн

Ж.Мөнхбат: Богд банк 8 сая ам.доллар авсан нь үнэн

УИХ-ын тухай болон Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах Ерөнхийлөгчийн хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар өнөөдөр эхний хэлэлцүүлгийг хийж, олонх дэмжсэн тул Төрийн байгуулалтын байнгын хороогоор эцсийн хэлэлцүүлгийг хийлгэхээр шилжүүлсэн юм. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх үед багагүй дуулиан тарьсан юм.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхийлөгчөөс санаачилсан УИХ-ын  чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийг хэлэлцүүлгийг хийлээ. Тус байнгын хорооны 78.9 ирц хувьтай эхэлсэн бөгөөд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Уг хуулийн төсөл маргааш чуулганаар орж батлагдах товтой байгаа. Хуулийн төсөл яг хэзээнээс хэрэгжиж эхлэх талаар мэдээлэл авмаар байна гэсэн асуултад ТББ-ын хорооны дарга Д.Лүндээжанцан “Хуулийн төсөл батлагдснаар эцсийн найруулга сонсож ёсчлоод Ерөнхиийлөгчийн Тамгын газар руу явуулна. Ерөнхийлөгч ажлын тав хоногт хориг тавих эсэхээ шийднэ. Хуулийн хэрэгжих эцсийн хугацааг нэгдүгээр сарын 28 гэж үзэж байгаа. Гишүүдээс болон АБЗ-өөс гарсан зөвлөмжид  цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулаад  хугацаатай холбоотой саналын томъёолол ирүүлсэн. Нэгдүгээр сарын 24-нөөс дагаж мөрдөнө гэсэн саналыг ирүүлсэн. Хуулийг хүчин төгөлдөр хэрэгжүүлэх хугацааг гишүүд ярилцаад шийдэж болно. Хууль батлагдангуут хэрэгжих  боломжгүй гэж С.Бямбацогт гишүүн хэлснээр өнөөдөр хассан.

УИХ-ын гишүүн Л.Болд: Хуулийн хэрэгжих хугацааны үндсэн заалт болох гурван хоног гэвэл ирэх долоо хоногоос мөрдөгдөнө. ҮАБЗ-ийн зөвлөмжөөр уг нь 10-нд шийдэгдэх байсан ч бид хуулийн хугацааг сунгаад явж байгаа. Энэ долоо хоногт хуулиа батлаад ирэх долоо хоногт хүчин төгөлдөр мөрдөгдөнө гэж  үзэж байгаа. Ерөнхийлөгч заавал хориг тавих үгүй эсэхийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга  З.Энхболдоос асуумаар байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: Ерөнхийлөгч өөрийн барьсан хуулийн төсөлдөө хориг тавьсан тохиолдол өмнө ч гарч байгаагүй. Мэдээж энэ хуулийн төсөлд Ерөнхийлөгч хориг тавихгүй. Хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хугацааг гишүүдтэй ярилцаад тогтоох боломжтой.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд пракитк байсан гэж байна. Бид практикаар явж болохгүй. Хуульд заасан зохицуулалт байтал түүнийг нь зөрчиж практикаар явах тухай ойлголт байж болохгүй. Үндсэн хуульд хууль санаачлах бүрэн эрх 76 гишүүнд бий. Цорын ганц онцгой бүрэн эрх буюу хориг тавих эрх зөвхөн Ерөнхийлөгчид бий гэж заасан байтал хараар цагаан дээр бичсэн хуулиа зөрчих гээд байна. Гуя дагуулаад хүзүү явах ёстой байтал хүзүү дагуулаад гуя оруулж ирсэн хуулийг хэлэлцээд л явж байгаа. Гэтэл Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуульд Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой заалтыг  тодорхой заасан байхад үүнийг зөрчих гээд байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:Бидэнд ойлголцож бие биедээ итгэх  хэрэгтэй. Бие биенээ хардаад байж болохгүй л дээ. Асуудлыг наашлуулаад л шийдэж байгаа. Хэт  яаралгүйгээр хуулийн хугацаанд нь шийдээд явмаар байна. Өөрөөр хэлбэл хуулийнхаа дагуу аль болох богино хугацаанд хэрэгжих хугацааг нь ярилцъя гэлээ.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: Л.Оюун-Эрдэнэ ээ, одоо боль. Хэрүүлийн шинжтэй юм яриад байх юм. Хэдүүлээ аятайхан ойлголцоод л хуулиа баталмаар байна.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Бид Ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль ярьж байгаа.  Жагсаал хийсэн гишүүддээ хандаж хэлэхэд одоо тоо ярьж сүржигнэхээ больчих. Би ч гэсэн цагтаа 5,10 мянган хүн цуглуулаад 10 гаруй жагсаал хийгээд явж байлаа. Зарим сэтгэлээрээ, зарим нь зохион байгуулалттай ирдэг. Жагсаал хийсэн гишүүд өнгөрсөн долоо хоногт байнгын хорооны хуралдааны цаг дууссан байхад нэмэлт цаг аваад уучлаарай, баярлалаа л гэж байсан. Тэгтэл маргааш нь хэвлэлээр “Ж.Мөнхбат, М.Энхболд, хоёр уучлал гуйхгүй бол ирц бүрдүүлэхгүй гэсэн учраас уучлал гуйсан” гэж ярьсан. Ийм юм болоогүй шүү дээ. Энэ хуулийг батлуулахгүй гэж гүрийгээд суугаад байгаа юм байхгүй шүү дээ. Хэвлэл ашиглаж худлаа ярьдгаа болих хэрэгтэй. Ажлын цаг тарчихаад байхад ирц бүрдүүлээд хууль хэлэлцэж л байна шүү дээ. Л.Болд гишүүн Богд банкандаа мөнгө авсан эсэхийг нягтлаад худлаа бол уучлал гуйна гэж хэлсэн. Би нягталж үзэхэд үнэн юм байна лээ шүү. Надад гэрээ нь байгаа. Та 8 сая ам.долларыг гаргуулж авсан байна лээ. Арванхоёрдугаар сард хадгаламж татах эрх авсан  юм билээ. Би маргааш баримтыг нь танд өгнө.

Ингээд гишүүдийн олонхиор УИХ-ын даргыг чөлөөлөх тухай хуулийн төслийн заалтын хэрэгжих хугацааг нэгдүгээр сарын 25-наар тогтооё гэдэг томъёоллоор санал хураахад гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ.

Үүгээр байнгын хорооны хуралдаан дууслаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж