Өвөл болохоор хүйтэн болдог гэдэг шиг өвөл болохоор ханиад, томууны улирал эхэлж, эмнэлгийн ачаалал нэмэгддэгийг бид маш сайн мэдэх билээ. Тэртээ социализмын үед ч гэсэн томуу, томуу төст өвчнөөр иргэд өвчлөх нь их, эмнэлэг нь ачааллаа дийлэхгүй, анагаахын төгсөх курсын оюутнууд ч дайчилгаанд хамрагддаг байсан тухай эмч мэргэжилтнүүд ярьдаг. Энэ нөхцөл байдлыг бид маш сайн мэдэх хэр нь өнөөдрийг хүртэл дорвитой арга хэмжээ авч, зохицуулалт хийж чадахгүй, ард түмэн нь эрүүл мэндээ цахим орчинд даатгаад хэдэн жилийг үдлээ. Өөрөөр хэлбэл, өнөөдөр фейсбүүк, үзмэрч л эрүүл мэндийн боловсролыг иргэдэд олгож байна.
"СЭДЭВ-360"-"Эрүүл мэндээ сошиалд даатгасан монголчууд" сэдвийг хөндөж байна
Холбоотой мэдээ