АНУ-д баривчлагдсан сэтгүүлчийг суллахыг шаардлаа

Хуучирсан мэдээ: 2019.01.17-нд нийтлэгдсэн

АНУ-д баривчлагдсан сэтгүүлчийг суллахыг шаардлаа

АНУ-д баривчлагдсан сэтгүүлчийг суллахыг шаардлаа

Ираны “Press Tv” телевизийн сэтгүүлч Марзи Хашеми АНУ-д очоод сураггүй болоод хоёр хоносны дараа буюу Лхагва гаригт /2019.01.16/ өдөр тус улсад баривчлагдсан болох нь тогтоогдсон билээ.  Тэгвэл өнөөдөр буюу нэгдүгээр сарын 17-ны өдөр Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф түүнийг суллахыг АНУ-ын талаас шаардсан мэдэгдэл хийжээ.

Тэрбээр мэдэгдэлдээ “Ираны телевизийн сэтгүүлчийг даруй суллахыг АНУ-ын засгийн газраас шаардаж байна. Энэ бол улс төрийн шинжтэй, хувь хүний үг хэлэх эрх чөлөөг боомилсон үйлдэл. АНУ энэ улс төрийн тоглоомоо зогсоох хэрэгтэй” хэмээн хэлжээ.

Сэтгүүлч эмэгтэйг АНУ-ын Холбооны мөрдөх товчооны ажилтнууд Вашингтон хотод баривчлан саатуулсан байна. Өдгөө 59 настай сэтгүүлч Марзиг ямар шалтгааны улмаас баривчилсан нь одоо ч тодорхойгүй байгаа ба “Press Tv” –ийн мэдээлснээр түүнийг баривчилсныг ар гэрийнхэнд нь огт мэдэгдэлгүй хоёр хоносны дараа охинд нь хэл дуулгасан байна. Тэрбээр охинтойгоо ярихдаа Холбооны мөрдөх товчооныхон түүнтэй гэмт хэрэгтэн мэтээр харьцаж хоёр гарыг нь гавлан, илүү хөдөлгөөн хийхийг хориглосон гэв.

Эх сурвалж: THEGUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж