Хакүхо давж, Какүрюү унав

Хуучирсан мэдээ: 2019.01.17-нд нийтлэгдсэн

Хакүхо давж, Какүрюү унав

Хакүхо давж, Какүрюү унав

Японы мэргэжлийн сүмо бөхийн нэгдүгээр сарын тэмцээн буюу Хацү башё Токио хотод болж байна. Өнөөдөр тав дахь өдрийн барилдаан болж, тэргүүлэгчдийн эгнээнд өөрчлөлт орлоо.

Дээд зиндаанд Их аварга Хакүхо М.Даваажаргал Нишикигигээр тав дахь даваагаа авсан бол аварга Какүрюү Ичиножёо А.Ичинноровт уналаа. Ичиножёо башёгийн хоёр дахь өдөр зодог тайлаад байгаа Кисэносато аваргыг давсан бөгөөд тэрбээр энэ башёд хоёр аварга, хоёр арслан цолтнуудыг даваад байна.

Какүрюү М.Ананд аварга хоёр даваа, гурван унаатай боллоо. Манай бусад бөхчүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил, Чиёошёома Г.Мөнхсайхан нар гурван даваа, хоёр унаатай башёг үргэлжлүүлж байна.

Хацү башёг их аварга Хакүхо М.Даваажаргал, Кайсэй, Ооношёо нар таван даваатай тэргүүлж байгаа бол Ичиножёо А.Ичинноров нарын зургаан бөх дөрвөн даваа, нэг унаатай удаалж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж