Саран дээр ургуулсан анхны ургамал урт насалсангүй | News.MN

Саран дээр ургуулсан анхны ургамал урт насалсангүй

Саран дээр ургуулсан анхны ургамал урт насалсангүй

Саран дээр ургуулсан анхны ургамал урт насалсангүй

Сарыг судлахаар бүтээгдсэн БНХАУ-ын “Чан-Э 4” төхөөрөмж сарны цаад талд амжилттай газардаж, түүхэнд бичигдсэн үйл явдал энэ сарын эхээр болсон билээ. “Чан-Э 4” төхөөрөмж 2019 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр дахин нэг гайхалтай түүхийг бичиж саран дээр биологийн туршилт хийж, анх удаа  ургамал тарьсан зургаа дэлхий рүү илгээсэн юм. Харамсалтай нь, саран дээр соёолуулж чадсан хөвөнгийн ургамал үхсэн мэдээ иржээ. Энэ тухай Хятадын төрийн мэдлийн Синьхуа агентлаг мэдээлсэн байна.

"Lunar Micro Ecosystem" хэмээн нэрлэсэн уг туршилтын хүрээнд хөвөнгөөс гадна төмс, рапс, хөгц зэрэг зургаан төрлийн биологийн элементийг шим тэжээл бүхий хөрсөнд суулгаж туршсан бөгөөд хөвөнгөөс бусад бүх ургамал нь тэр дороо үхсэн байна. Эрдэмтдийн үзэж байгаагаар хөвөнгийн ургамал сарны шөнийн температураас болж үхсэн гэжээ. Саран дээр шөнө болоход -170 хэм хүртэл хүйтэрдэг байна.

Эх сурвалж: XINHUA

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-17 149.167.33.143

ХҮН ТӨРӨЛХТӨН АВСРАЛИЙН, САХААРЫН, АТАКААМЫН ЦӨЛҮҮД, ДАЛАЙН ЁРООЛЫГ ЭЗЭМШ Ж ЧАДАХГҮЙ БАЫЖ ЮУН САР МАРСЫГ ЭЗЭМШИХ ВЭЭ

Avatar

Зочин 2019-01-17 182.160.32.75

цөл, далай тэнгсийн ёроолыг эзэмших аргачилал нь өөрийг чинь төрөөгүй байхад бэлэн болцорсон юм шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж