Монголчууд 2045 онд таван саяулаа болно | News.MN

Монголчууд 2045 онд таван саяулаа болно

Монголчууд 2045 онд таван саяулаа болно

Монголчууд 2045 онд таван саяулаа болно

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын хүн ам 2045 онд таван саяд хүрнэ гэсэн урьдчилсан тооцоог гаргажээ. Энэ талаар тус хорооны Мэдээлэл технологийн газрын дарга Л.Мягмарсүрэн хэлэхдээ “Дэлхийн улс орнууд бүгд хэтийн төлөв тооцоог гаргадаг. Монгол Улс ч бас хүн амын хэтийн төлөв тооцоог гаргасан байгаа. Урьдчилсан тооцоог гаргахад жил бүрийн хүн амын тоон үзүүлэлт болон өөр бусад мэдээлэлд үндэслэн ийм дүгнэлтэд хүрсэн. Бид Монгол Улсын гурав дахь сая иргэн 2015 онд төрнө гэдгийг өмнө нь тооцоод мэдэж байсан” гэлээ.

Монгол Улс өдгөө 3.200.000 хүн амтай. Энэ бол 2018 оны жилийн эцсийн урьдчилсан дүн юм.  Энэ нь  өмнөх оноос 61.6 мянган хүнээр өссөн үзүүлэлт аж.  Улсын хэмжээнд 2018 онд 79 мянган хүүхэд төрсний 1465 нь гадаадад төрсөн байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

И.Норовжав 2019-01-17 202.126.89.80

Монгол үндэстэн дэлхий дээр одоо 15 сая байгаа , Монголд 3,2 сая , Хятдад 6 сая , Афганистанд 2,6 сая , Иранд 1,5 сая ,Пакистанд 0,6 сая , Буриадад 0,620 сая Хальмиг 0,184 сая . ОХУ-ЫН Алтайн улст 69,9 мянга, ТуВад 249,0 мянга , Киргиз-д 12000 мянга , Америкт 2000, Франц-д 2000 , Тайваньд 1000 гэх мэт Монгол угсаатангууд амьдарч байгаа монголчууд юм Хэрэв ээ Монголчууд гэвэл энэ тоог бичих нь зөв , харин Монгол улс-д гэвэл 3,2 сая гэж бичих нь зүйтэй болов уу

Avatar

Зочин 2019-01-17 66.181.187.30

АФГАНИСТАНД ЭЛЦЭГИЙНХ НЬ МОНГОЛ БАЙДГИЙМ .ХАЗААР ГЭЖ ХЭЛЭХ БАЙХ ТҮМЭН ЖОРЫН ЦУС ХОЛИЛДСОН ТЭР ИСЛАМУУДЫГ МОНГОЛ ГЭВЭЛ ДЭЭДҮҮ ХЭЦҮҮ . ХЯТАДАД ЦЭВЭР МОНГОЛ НЬ 4САЯ Л БАЙХ ШҮҮ.

Avatar

Зочин 2019-01-17 149.167.33.143

4 САЯ НЬ УБТ АМЬДРАНА ШҮҮ ДЭЭ. МЭЛГЭРИЙГ Л ИХ МУУЛЖ ХАРААХ БАЙХДАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж