Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын хүн ам 2045 онд таван саяд хүрнэ гэсэн урьдчилсан тооцоог гаргажээ. Энэ талаар тус хорооны Мэдээлэл технологийн газрын дарга Л.Мягмарсүрэн хэлэхдээ “Дэлхийн улс орнууд бүгд хэтийн төлөв тооцоог гаргадаг. Монгол Улс ч бас хүн амын хэтийн төлөв тооцоог гаргасан байгаа. Урьдчилсан тооцоог гаргахад жил бүрийн хүн амын тоон үзүүлэлт болон өөр бусад мэдээлэлд үндэслэн ийм дүгнэлтэд хүрсэн. Бид Монгол Улсын гурав дахь сая иргэн 2015 онд төрнө гэдгийг өмнө нь тооцоод мэдэж байсан” гэлээ.
Монгол Улс өдгөө 3.200.000 хүн амтай. Энэ бол 2018 оны жилийн эцсийн урьдчилсан дүн юм. Энэ нь өмнөх оноос 61.6 мянган хүнээр өссөн үзүүлэлт аж. Улсын хэмжээнд 2018 онд 79 мянган хүүхэд төрсний 1465 нь гадаадад төрсөн байна.
Холбоотой мэдээ