Японд галт уул дэлбэрч, үнс нурмаа цацав

Хуучирсан мэдээ: 2019.01.17-нд нийтлэгдсэн

Японд галт уул дэлбэрч, үнс нурмаа цацав

Японд галт уул дэлбэрч, үнс нурмаа цацав

Японы баруун өмнөд нутаг Пүрэв гариг (I/17)-т гал уул дэлбэрчээ. Орон нутгийн эрх баригчид өнгөрсөн намраас хойш идэвхжээд байсан тус галт уул орчимд оршин суугчид аюулгүй байгаа талаар мэдээлсэн байна.  Кучинорабу арлын Шиндаке галт уул өнөөдөр 9:19 цагт дэлбэрч, тогооноос нь халуун лав 1.5 км-т цацагдан, үнс нурам нь 500 м өндөрт оргилжээ.

Галт уул дэлбэрсэнтэй холбогдуулан Японы цаг уурын агентлагаас арлын оршин суугчдад ууланд авирахаас татгалзаж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөсөн байна. Арлын Якушима хотын захиргаанаас оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх удирдамжийг 1 цаг 40 минутын дараа өгчээ. Өнгөрсөн 2018 оны арванхоёрдугаар сарын эцэст арлын хүн ам 71 өрхийн 109 хүнээр тоологдсон байна.

Галт уулын тогооноос ердөө хоёр км зайд дэн буудалд байсан, 68 настай Шизүко Кото "Дэлбэрэх чимээ сонсогдож, хоёр секундын турш газар хөдлөхийг мэдэрсэн. Байшингаас гараад, их хэмжээний хар утаа суунаглаж байхыг олж харсан” хэмээн ярьжээ. Кагошима мужид 2015 онд галт уул дэлбэрсний дараа арлын бүх оршин суугчдыг тус мужаас зүүн тийш 12 км зайд орших Якушима арал руу нүүлгэн шилжүүлсэн байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тус галт ууланд томоохон хэмжээний дэлбэрэлт болсон ажээ.

Эх сурвалж: Kyodo news

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж