АНУ-ын дээд шүүх “Huawei”-д эрүүгийн хэрэг үүсгэлээ | News.MN

АНУ-ын дээд шүүх “Huawei”-д эрүүгийн хэрэг үүсгэлээ

АНУ-ын дээд шүүх “Huawei”-д эрүүгийн хэрэг үүсгэлээ

АНУ-ын дээд шүүх “Huawei”-д эрүүгийн хэрэг үүсгэлээ

Хятадын цахилгаан холбоо технологийн тэргүүлэх компани болох “Huawei” компанийн нэр дээр технологийн хулгайн асуудлаар хэд хэдэн гомдол ирсний дагуу АНУ-ын дээд шүүх тус компанид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн тухай CNN агентлаг мэдээлжээ.

АНУ-ын Сиатл хотод 2017 онд болсон шүүх хуралд Америкийн "T-Mobile" компанийн эзэмшдэг технологийг хууль бусаар ашигласан хэрэгт "Huawei" буруутай нь тогтоогдож байсан байна. Тухайн үед "T-Mobile" компанид 4,8 сая ам.долларын нөхөн төлбөрийг "Huawei" компаниас нэхэмжилж байсан аж.

Жилдээ 7,5 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажилладаг гэх “Huawei” компани сүүлийн үед сөрөг талаараа дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа билээ. Тухайлбал, тус компанийн ерөнхий захирлын охин, компанийн Санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоу АНУ-ын Иранийн эсрэг хориг арга хэмжээг зөрчсөн хэргээр Канад улсад баривчлагдаж, удалгүй хэрэглэгчдээ тагнаж чагнасан гэх шуум ч тарах болсон. Зарим ажиглагчид энэ бүхэн АНУ болон Хятад улсын хооронд өрнөөд буй худалдааны маргаанаас болж байгаа гэж үзэж байгаа юм.

Эх сурвалж:CNN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж