Алга болсон охин өвөөгийндөө байжээ

Хуучирсан мэдээ: 2019.01.17-нд нийтлэгдсэн

Алга болсон охин өвөөгийндөө байжээ

“Арван настай Д.Аззаяа нь нэгдүгээр сарын 7-ны өдөр гэрээсээ гараад сураггүй алга болсон” гэх мэдээлэл цахим орчинд тархаж, эцэг эх нь цагдаад хандсан юм. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр  охиныг   алга болсных нь маргааш нь буюу нэгдүгээр сарын  8-ны өдөр өвөөгийнхөө гэрт байсныг тогтоосон   байна. Охин гэртээ ганцаараа байх үедээ гарч явсан бөгөөд  гудамжинд явж байсан хүнд төөрсөн гэж хэлээд өвөөгийнхөө гэрт хүргүүлсэн байжээ.

Ийм тохиолдол өнгөрсөн оны тавдугаар сарын 6-ны өдөр гарч байсан билээ. Тодруулбал, 21 настай Б.Ариунзаяа охиныг  гэрээсээ гараад сураггүй алга болсон гэх мэдээллийг цахим орчинд хүмүүс  идэвхтэй хуваалцаж байв. Тухайн үед охины аавтай холбогдоход “Охин маань бие муутай учраас ухаан алдаж, улмаар эмнэлэгт хүргэгдсэн байсан. Эмнэлгийн ажилтнууд охиныг эрэн сурвалжилж байна гэх мэдээллийг хараад тавдугаар сарын 7-ний өдөр  бидэнтэй  холбогдсон. Цагдаагийн байгууллагад энэ хэрэгтэй холбоотой бүх мэдээллийг хаалгасан ч одоог хүртэл цахим орчинд  охиных нь зурагтай, эрэн сурвалжилж байна гэх постыг хүмүүс хуваалцсаар  байгаад ихэд санаа зовж байгаагаа" хэлж байсан  билээ.

Э.БУРАМ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж