“Fire” цэнгэлдэхэд бут авав

Хуучирсан мэдээ: 2010.07.15-нд нийтлэгдсэн

“Fire” цэнгэлдэхэд бут авав

Амьд хөгжим сонирхогч залуусын хүсэн хүлээсэн “Coke"n Beat” наадам төв цэнгэлдэхэд болж, “Fire” хамтлаг өөрийн бүрэн хэмжээний амьд тоглолтоо наадмын үеэр хийсэн юм. Орсон бороог зогстол рок хөгжмөөр амьсгалуулсан “Fire” хамтлаг “Миний амьдрал”, “Бороонд урсах нулимс”, “Хүлээлт” зэрэг хит дуунуудаасаа гадна “Зүгээр л” хамтлагийн Хуягаатай хамт тайзан дээр дуулан залуусын цөсийг хөөргөж байсан юм. Амьд рок хөгжмөөр амьсгалан залуусыг доргиосон “Fire” хамтлаг удахгүй гарах гэж байгаа шинэхэн цомгоосоо “Монгол улс мандан бадартугай” дуугаараа үзэгч фенүүддээ гэнэтийн бэлэг барилаа. Эх орон, Монгол улсаа магтан дуулсан сайхан дууны анхны сонсогчид нь “Coke’n Beat-2010” амьд хөгжмийн наадмын үзэгчид болов. Зууны манлай дуу “Халуун элгэн нутаг” дууг цэнгэлдэхэд цугласан үзэгчидтэйгээ хамтран дуулсан бол тоглолтынхоо төгсгөлд “Төрийн дуулал”-аа эгшиглүүллээ. Дашрамд сонирхуулахад, тус хамтлагийнхан ирэх сард цомгоо хэвлэлтэнд явуулахаар зэхжээ. Харин цомог хэвлэлтээс ирсний дараа Европын орнуудаар аялан тоглолтоо хийх төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж