Хуучирсан мэдээ: 2019.01.17-нд нийтлэгдсэн

О.Хангайн гоёл

Бөх сонирхогч, бөхийн хүрээнийхний анхаарлын төвд байгаа бөхийн нэг бол улсын харцага О.Хангай. Өнгөрсөн 2018 он бол түүний амжилтын жил гэж хэлж болно. Энэ онд түүнийг олон олон сорилт, амжилт хүлээж байгаа нь лавтай. Саяхан тохиосон Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаанд түрүүлсэн түүнээс ард олон илүү ихийг хүсч, хүлээж буй нь худлаа биш.  Түүнийг ирээдүйн аварга болно гэж итгэж хүлээж байгаа бөх сонирхогч цөөнгүй. Тэрбээр үндэсний бөхийн нэг тод өнгө байгаад зогсохгүй загварын тайзнаа ч  "гэрэлтэж" байна. Сар шинийн баярт зориулсан “Түмэн торго”-ын гоёлыг амилуулсан улсын харцага сайн барилдахаас гадна муугүй загвар өмсөгч гэдгээ ч харууллаа.

Ч.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж