Ухаан тэлж, тархины үйл ажиллагаа сайжруулах арга

Хуучирсан мэдээ: 2019.01.17-нд нийтлэгдсэн

Ухаан тэлж, тархины үйл ажиллагаа сайжруулах арга

Ухаан тэлж, тархины үйл ажиллагаа сайжруулах арга

Америкийн эрдэмтэд идэвхтэй хөдөлгөөн, түүний дотор алхах, гэрийн ажил хийх зэрэг нь хүний ой санамж болон тархины үйл ажиллагааг сайжруулдаг болохыг баталжээ. Эдгээр нь сэтгэцийн олдмол өвчтэй, гэмтэл бэртэлтэй хүмүүст ч эерэг нөлөө үзүүлдэг тухай “EurekAlert!”-ийн хэвлэлийн мэдээнд өгүүлсэн байна.

Энэхүү судалгаанд 454 нас тогтсон эрэгтэй хамрагдсанаас 191 нь сэтгэцийн олдмол өвчний улмаас шаналж явсан аж. Хорин жилийн хугацаанд, судалгаанд оролцогчдын бие махбодын хүч чадал, санах ойг жил бүр шалгаж үзжээ. Судалгаанд оролцогч бүр өөрийн тархийг нас барсныхаа дараа судалгаа шинжилгээнд ашиглахыг зөвшөөрсөн байна. Нас баралтын коэффициентоор тооцсон дундаж наслалт 91 байсан аж.

Оролцогч бүрийн бугуйд зүүсэн төхөөрөмж нь биеийн хөдөлгөөнийг хянах зориулалттай бөгөөд түүний үзүүлэлтийг үндэслэн судлаачид өдөр тутмын үйл ажиллагааны дундаж түвшинг тооцоолсон байна. Суугаа амьдралын хэв маягтай хүмүүс сэтгэцийн олдмол эмгэгтэй болох, ой санамжаа алдах өндөр эрсдэлтэй нь тогтоогджээ.

Биеийн идэвхтэй хөдөлгөөнийг нэмэгдүүлснээр сэтгэцийн олдмол өвчний эрсдэлийг 31 хувиар бууруулж буйг тогтоосон байна. Эрдэмтэд мөн дасгал хөдөлгөөн нь тархины үйл ажиллагааг сайжруулахад тустайг онцолжээ.

Эх сурвалж:  Lenta.ru

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж