НҮБ-ын ажилчдын 30 хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртжээ

Хуучирсан мэдээ: 2019.01.17-нд нийтлэгдсэн

НҮБ-ын ажилчдын 30 хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртжээ

НҮБ-ын ажилчдын 30 хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртжээ

НҮБ анх удаа ажилчдынхаа дунд хүчирхийллийн тухай судалгаа явуулсан байна. Үр дүнд нь нийт ажилчдын гуравны нэг нь ажлын байрны бэлгийн дарамтад өртөж байсан нь тогтоогджээ.

Тус судалгааг өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш НҮБ-ийн салбар, төрөлжсөн байгууллагууд болон хилийн чанадад ажиллаж байгаа ажилчид, дадлагын оюутнуудынхаа дунд онлайнаар явуулсан байна.

Судалгаанд нийт 30,364 хүн оролцсоноос 30 хувь нь сүүлийн хоёр жилийн турш ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн хэмээн хариулжээ. Ийм хариулт өгсөн хүмүүсийн 21.7 хувь нь сексийн тухай онигоо, хошигнолын бай болсон, 14.2 хувь нь гадаад төрхийнхөө тухай доромжилсон үгс сонссон, харин 10.1 хувь нь хэн нэгэн биед нь хүрч байсан гэв.

Түүнчлэн хүчирхийлэл үйлдсэн хүмүүсийн 70 гаруй хувь нь эрэгтэй, мөн 40 гаруй хувь нь удирдах албан тушаалын хүн байсан аж.

Энэ тухай НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттереш эрх тэгш байдал, ёс зүй, хүний эрхийг түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй байгууллагын хувьд өөрсдөө үлгэр жишээ үзүүлж, ажлын байрны стандартыг тогтоох ёстой гэв.

Өнгөрсөн оны эхээр ч бас НҮБ-ийн ажилчид бэлгийн хүчирхийлэлд өртөх явдал их гарч байгаа, мөн хүчирхийлэгчид нь хариуцлага тооцохгүй байгаа тухай “The Guardian” сэтгүүл дээр нийтлэгдэж байжээ. Бэлгийн хүчирхийлэл НҮБ-ийн дотор үйлдэгдэж байна гэж хэний ч санаанд ордоггүй бөгөөд эмэгтэйчүүд нэр хүндтэй байгууллага дахь ажлаасаа халагдахаасаа эмээн, энэ талаар огт ам нээдэггүй тухай НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик хэлж байв.

Эх сурвалж: Guardian, NHK

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж