Грэммийн шагнал гардуулах ёслолыг Алиша Кеис хөтөлнө

Хуучирсан мэдээ: 2019.01.17-нд нийтлэгдсэн

Грэммийн шагнал гардуулах ёслолыг Алиша Кеис хөтөлнө

Грэммийн шагнал гардуулах ёслолыг Алиша Кеис хөтөлнө

Дуучин Alicia Keys/ Алиша Кеис 2019 оны Грэммийн шагнал гардуулах ёслолыг хөтлөн явуулахаар болсон байна. Алдарт дуучин бүсгүй өөрөө 15 удаа Грэммийн шагналыг авч байжээ.

Грэммийн шагнал гардуулах 61 дэх удаагийн ёслол хоёрдугаар сарын 10-нд АНУ-ын Лос Анжелес хотноо болно. “Уран бүтээлчдийг хамгийн ихээр хүсч тэмүүлдэг, дуу хөгжмийн салбар дахь хамгийн нэр хүндтэй энэхүү тэмцээнийг хөтлөхөөр болсондоо маш их баяртай байна” хэмээн Алиша Кеис хэлсэн байна. Энэ нь түүний шоу хөтөлж байгаа анхны тохиолдол юм.

Грэммийн шагнал гардуулах ёслолыг жендерийн эрхийг зөрчиж байна хэмээх шүүмжлэл гарсан нь дуучин Алиша Кеис энэхүү эрхийг авахад нөлөөлсөн байж болох юм. Учир нь сүүлийн арваад жил тус шоуны хөтлөгчөөр эмэгтэй хүн сонгогдсон нь үгүй аж. Алиша Кеис нь хамгийн олон удаа Грэммийн шагнал хүртэж байсан эмэгтэй бөгөөд сүүлийн жилүүдэд хөтлөгч хийх эрхийн төлөө өрсөлдөж байв.

Грэммийн шагналд өрсөлдөх уран бүтээлийн жагсаалтыг өнгөрсөн сард гаргасан билээ. Жагсаалтад хамгийн олон удаа нэр нь бичигдсэн уран бүтээлчээр реппер Кэндрик Ламар /8/, Дрэйк /7/ нар тодорсон байна.

АНУ-ын дуу бичлэгийн академийн дээд шагнал болох Грэмми шагнал нь дэлхийн хөгжмийн ертөнцийн хамгийн том шагналд тооцогддог. Грэммийн шагнал гардуулах анхны ёслолын ажиллагаа 1959 онд болж байжээ. Сонирхуулахад, Грэммийн шагнал нь алтаар бүрсэн пянзны хөгжим байдаг аж.

Энэ оны шилдэг дуунд нэр дэвшсэн уран бүтээлүүдийг сонирхуулбал:

  • “All the Stars”-Кэндрик Ламар, SZA
  • “Boo’d Up”- Элла Май
  • “God’s Plan”- Дрэйк
  • “In my blood”- Шавн Мэндес
  • “The Joke”- Брэнди Карлайл
  • “The Middle”- Зедд, Грэй, Марен Моррис
  • “Shallow”- Лэди Гага
  • “This is America”- Чайлдиш Гамбино

Эх сурвалж: CNN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж