Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос Цэцэрлэгийн багш нарт зориулсан “Хөдөлгөөн – Эрүүл мэнд” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна. Эхний гурван өдрийн онолын болон дадлагын хичээлүүдэд нийслэлийн 9 дүүрэг, Говьсүмбэр, Төв аймгийн болон Замын-Үүдийн нийт 250 цэцэрлэгийн 450 гаруй багш, арга зүйч нар оролцож байгаа юм.
Өнөөдөр суралцагч багш нар хоёр ээлжээр Баянгол дүүргийн 85 дугаар цэцэрлэгт ажиллаж, харилцан туршлагаа солилцож байна гэж Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.
Холбоотой мэдээ