
Эрүүл амьдралын зуршилтай бол. Өглөөг шинэ сайн мэдээ уншиж угт. Ялангуяа эрүүл мэндийн зөвлөгөө, анагаах ухааны сүүлийн үеийн нээлт, эрүүл амьдрах жорыг олж уншаарай.
Өөдрөг байж бусдыг урамшуул. Та яг одоо ч хэн нэгэнд урам хайрлаж, зоригжуулж чадна. Яагаад гэвэл бид хүмүүс шүү дээ. Бусдад хэдхэн хором зориулж туслахад та өөрөө ч бүтэн өдрийн турш баяр хөөртай явна.
Өдрийн зурхай. Ирээдүйд гарах өөрчлөлтүүд таны гаргах шийдвэрээс бүрэн шалтгаална. Таны ирээдүй таны гарт гэж үү? Одод хувь тавиланг чинь юу гэж зөгнөж байгааг мэдвэл илүү сэрэмжтэй болно.
Хоолны дэглэм бас хөдөлгөөн. Өөрийгөө хаана хүрч чадахыг хар. Бусдыг манлайлахын тулд хуучин муу зуршлаа хая. Бүгдийг шинээр эхэл. Хоолны дэглэм барьж, фитнесст яв. Танд шинэ зуршил, амьдралын хэв маяг чинь гарцаагүй таалагдана.
Эрүүл дуршил. Эрүүл хоол тэр бүр амттай байдаггүй. Тоглосон юм. Өдөр бүр эрүүл, сайн хоол идэхийг хичээ. Эхний үед таны шинэ зуршил гэр бүлийнхэнд чинь таалагдахгүй байж мэдэх ч өөрөөсөө эхлэх нь зүйтэй.
Бэлтгэсэн Н.Энх