“Төрийн үйлчилгээ ба иргэний хяналт” сургалт болж байна

Хуучирсан мэдээ: 2019.01.17-нд нийтлэгдсэн

“Төрийн үйлчилгээ ба иргэний хяналт” сургалт болж байна

“Төрийн үйлчилгээ ба иргэний хяналт” сургалт болж байна

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд байгуулсан Иргэний хяналтын зөвлөлийн 21 аймаг дахь гишүүдэд зориулсан “Төрийн үйлчилгээ ба иргэний хяналт” сэдэвт чадавхижуулах сургалт 2019 оны 1 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд АТГ-ын Олон нийтийн төвд болж байна.

Төрийн байгууллага, албан тушаалтны аливаа шийдвэр гаргах ажиллагааны ил тод байдлыг хангах, албан тушаалтны ёс зүйг дээшлүүлэх, хүнд суртал, чирэгдлийг арилгах, төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны хууль тогтоомжийн хэрэгжилт, ил тод  байдалд иргэд, олон нийтийн хяналтыг бий болгох, нийтийн  албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт иргэд, олон нийтийн  хяналт тавих, мэдээлэл авах эрхээ эдлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр авлигаас урьдчилан сэргийлэх Иргэний хяналтын зөвлөлийг төрийн бүх шатны байгууллагын дэргэд ажиллуулж байгаа билээ. Одоогийн байдлаар Иргэний хяналтын зөвлөлийн 152 гишүүн 21 аймаг, яам, агентлаг, нийслэл, дүүргийн хэмжээнд АТГ-тай байгуулсан гэрээний дагуу ажиллаж байна.

Орон нутаг дахь Иргэний хяналтын зөвлөлийн гишүүдийг чадавхижуулах сургалтын явцад авлигын эрсдэл ба аймгуудын шударга байдлын үнэлгээ, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр орон нутагт гарч байгаа нийтлэг зөрчил, Төрийн албаны тухай хууль тогтоомжийн шинэчлэлтийг танилцуулав. Мөн “Авлига, ашиг сонирхлын зөрчлийн хяналт шалгалт, үр нөлөө”, “Нээлттэй мэдээллийг ашиглаж албан тушаалтанд хяналт тавих нь”, “Цахим худалдан авалтын үйл ажиллагаа: Хөндлөнгийн хяналт, арга зам”, “Төсвийн төлөвлөлт ба үр ашгийг хянах арга зүйд суралцах нь”, “Төсвийн үйл явцад иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх арга зам, туршлага”, “Худалдан авах ажиллагаан дахь авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь” зэрэг сэдвээр сургалт хийж, иргэний хяналтыг орон нутагт бэхжүүлэх чиглэлээр ажиллах иргэдэд тусгайлсан мэдлэг, мэдээлэл, арга зүйд сургаж байна.

Эх сурвалж: АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж