“Датаком” компани үндсэн үйлчилгээ болох домэйн нэр болон вэбхост үйлчилгээндээ 50 хувийн хямдралыг 24 цагийн хугацаатай зарлаад байна.
Монголд анх интернэт нэвтрүүлсний 23 жилийн ой өнөөдөр /2019.1.17/ тохиож байгаа бөгөөд энэ ойд зориулан ийнхүү хэрэглэгчдэдээ бэлэг барьж байгаа ажээ. Сонирхуулахад, орчин үед бизнес эрхлэгч, хувь хүн, аж ахуйн нэгжүүд онлайн орчинд өөрсдийн нэрийн хуудас болсон интернэт хаяг буюу домэйн нэр мөн вэбсайт, бизнес имэйл зэрэгтэй байх шаардлага тулгараад байгаа билээ.
“Датаком” компани өнөөдрийн байдлаар вэбхост болон бизнес имэйл үйлчилгээний дотоодын зах зээлийн 70 хувийг хангаж байгаа ажээ.
Харин дээрх урамшуулал зөвхөн шинэ хэрэглэгчдэд хүчинтэй ажээ.