Кинг тауэр апартментын 3-р ээлжийн байрууд ашиглалтанд орсон нээлтийн арга хэмжээний хүрээнд АНУ, Тайланд, Англи зэрэг дэлхийн 10 гаруй улс оронд үзэсгэлэнгээ гаргаж байсан Урчуудын эвлэлийн шагналт уран бүтээлч, зураач М.Эрдэнэбаярын эх орондоо сүүлийн 5 жилийн хугацаанд анхны удаа хийж буй бие даасан “Хар морь” үзэсгэлэнг “Marshall-Art” галерейд зохион байгуулсан юм. Үзэсгэлэнг Luxury King Tower apartment ивээн тэтгэсэн бөгөөд зургийн үзэсгэлэнгээс гадна дэлхийд нэрээ таниулсан Miele, Bang & Olufsen, BMW, Германы Kohler, Италийн Tempine, Форбес сэтгүүл зэрэг олон брэнд, бүтээгдэхүүнүүд хамтран оролцжээ.
“Marshall-Art” галерейд зураачын зургуудыг дэлгэж, төгөлдөр хуурын сонгодог бүтээлүүд эгшиглэж байсан бол Luxury King Tower apartment-ийн лобби танхимд орчин үеийн хэмнэл, орчныг бүрдүүлж, дэлхий дахинд хэрэглэж байгаа ухаалаг системийг Монголд анх удаа айл бүрдээ суурилуулан, Испанийн Pocelanosa, Германы Miele, Kohler зэрэг брэндүүдийн 2014 оны хамгийн сүүлийн шинэ загварын бүтээгдэхүүнүүдээр тохижуулж, Panasonic, Schuco, Thyssen зэрэг дэлхийд №1 брэндүүдээр тоноглосон орчин үеийн тохижилт, шийдэл бүхий дээд зэрэглэлийн загварын байруудаа уригдан ирсэн зочдод үзүүлж, танилцуулсан юм.
Хоёр өөр хэмнэл, өөр орчныг нэг дор мэдэрч, дээд зэрэглэлийн төгс шийдлээр тохижуулсан загварын байруудыг сонирхож, танилцсан хүмүүс бүгд сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлж байлаа. М.Эрдэнэбаяр зураачын “Хар морь” үзэсгэлэн 20 хоногийн турш “Marshall-Art” галерейд гарах тул та бүхнийг хүрэлцэн ирж сонирхохыг урьж байна.