Гэр бүл салалт хэмээх асуудал бол аль ч нийгмийн үед хамгийн тулгамдсан асуудал байсаар ирсэн. Салалтын хамгийн гол хохирогчид бол яах аргагүй хүүхдүүд байдаг. Тэгвэл Лондонгийн Их сургуулиас эцэг эх нь салсан 3-14 насны 6,000 хүүхдийн дунд хүүхдүүдийн сэтгэл санааны байдлын талаар судалгаа явуулахад долоогоос дээш насны хүүхдүүд гэр бүл салалтад илүү эмзэг ханддаг болох нь тогтоогджээ. Тэр дундаа хөвгүүдэд энэ асуудал илүү хүнд тусч, зан араншин нь эвдэрч элдэв муу зүйлд уруу татагдахдаа амархан болдог байна.
Судалгааны үр дүнгээс харахад хар тамхи, мансууруулах бодист донтогсод, ажилгүйчүүд, гэмт хэрэгтнүүд болон хэтэрхий эрт хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдийн дийлэнх хувь нь бага байхад нь эцэг эх нь салсан байдаг ажээ. Мөн судалгаанд оролцсон хүүхдүүдийн ихэнх нь эцэг нь гэрээсээ явж, ээжтэйгээ үлдсэн хүүхдүүд байсан гэнэ. Үүнээс гадна хүүхдээ бага байхад нөхрөөсөө салсан эмэгтэйчүүдийг бодвол өсвөр насны хүүхэдтэй ганц бие эхчүүд сэтгэцийн эрүүл мэндийн хувьд маш эмзэг байдаг байна.
Эх сурвалж: www.dailymail.co.uk
Холбоотой мэдээ