Японы мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё өнөөдөр тав дахь өдрөө үргэлжлэн явагдана. Өчигдрийн барилдаанд Тамаваши Б.Мөнх-Оргилд ялагдсан Гүржийн бөх, озэки Точиношин башёг орхилоо.
Точиношин дөрвөн өдрийн барилдаанд нэг ч даваа аваагүй бөгөөд бэлтгэлийн үеэр гэмтэл авсан нь түүнийг башёг өндөрлүүлэхэд хүргэжээ.
Точиношин 2018 оны нэгдүгээр сарын башёд түрүүлсэн бөгөөд улмаар тавдугаар сарын барилдааны дараа озэки /арслан/ цолонд хүрсэн.
Токио хотод болж буй Хацү башёг аварга Кисэносато болон озэки Точиношин нар үргэлжлүүлэх боломжгүй боллоо. Кисэносато аваргын хувьд зодог тайлахаар болсон юм.
Холбоотой мэдээ