Сэлэнгэ аймагт томуугийн үндэсний төвөөс дэмжлэгт хяналт хийгдлээ

Хуучирсан мэдээ: 2019.01.17-нд нийтлэгдсэн

Сэлэнгэ аймагт томуугийн үндэсний төвөөс дэмжлэгт хяналт хийгдлээ

Сэлэнгэ аймагт томуугийн үндэсний төвөөс дэмжлэгт хяналт хийгдлээ

Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн газар болон нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвийн томуугийн тандалтын үйл ажиллагаанд Томуугийн үндэсний төвийн халдвар судлагч нарын баг 2019 оны 01 дугаар сарын 14-16-ны хооронд ээлжит дэмжлэгт хяналтыг хийн зөвлөмж өгч ажиллалаа.

Дэмжлэгт хяналтын багийнхан 2018 оны үнэлгээ, сорьцын жагсаалт, өмнөх оны дэмжлэгт хяналтын үнэлгээг тандалтын нэгж тус бүрээр гарган өгсөн.

Тандалтын нэгжүүдээр яван томуу, томуу төст өвчний дэгдэлтийн эсрэг зохион байгуулж буй хариу арга хэмжээтэй танилцан, мэргэжил арга зүйн зөвлөмж өгсөн ба Эрүүл мэндийн газрын сургалтын танхимд ТТТӨ, АЗЦХХ-ын өнөөгийн байдал, ТТӨ, АЗЦХХ-ын бүртгэл мэдээлэл болон сорьц авах тээвэрлэх талаархи сургалтыг 40 орчим эмч, сувилагч, дүн бүртгэлийн бага эмч нарт хийсэн.

Түүнчлэн Томуугийн үед авах арга хэмжээний тухай Сэлэнгэ аймгийн ЭМГ-ын даргын тушаал гарсны дагуу бүх шатны ЭМБ-ууд уртасгасан цагаар ажиллаж байгаа бөгөөд Нэгдсэн эмнэлгээс амбулаториор үзүүлэн буцсан, эмнэлгээс гарсан хүүхдийн мэдээллийг өдөр бүр аван гэрийн эргэлтийг нэмэгдүүлэн ажиллаж байна.

Эх сурвалж: ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж