Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлд мэдээлэл хийв

Хуучирсан мэдээ: 2019.01.17-нд нийтлэгдсэн

Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлд мэдээлэл хийв

Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлд мэдээлэл хийв

Төрийн ордоны Иргэний танхимд Эрүүл мэндийн яамны харьяа Хүүхдийн төв сувилал, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа Асрамж халамжийн төвүүд асрамжинд байгаа хүүхдүүдийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн хүрээнд хэлэлцлээ.

Хүүхдийн төв сувилал нь 0-3 настай асран хамгаалагчгүй хүүхдийг авч хэрхэн асрамжилдаг талаараа мэдээлэл  хийж, 3-аас дээш хөгжлийн бэрхшээлтэй настай хүүхдүүдийн цаашдын асрамжийн талаар саналаа хэлэв.

Тус хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж, Хүүхдийн төв сувиллын захирал Д. Оюунцэцэг, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны холбогдох мэргэжилтнүүд, асрамж халамжийн төвүүдийн удирдлагууд оролцов.

Эх сурвалж: ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж