АНУ ирэх сард пуужингийн гэрээнээс гарна

Хуучирсан мэдээ: 2019.01.17-нд нийтлэгдсэн

АНУ ирэх сард пуужингийн гэрээнээс гарна

АНУ ирэх сард пуужингийн гэрээнээс гарна

ОХУ гэрээгээр хүлээсэн үүргээ яаралтай биелүүлэхгүй бол “Дунд болон ойрын зайн тусгалтай пуужинг устгах тухай гэрээ”-ээс гарах үйл явцыг хоёрдугаар сарын 2-нд эхлүүлнэ хэмээн Вашингтоноос мэдээлжээ.

Шинэ баллистик пуужингийн систем нь тус гэрээний зүйл заалтыг зөрчиж байна хэмээн АНУ-аас ОХУ-д удаа дараа анхааруулга өгч, арга хэмжээ авахгүй хэвээр байвал АНУ гэрээнээс гарна хэмээн Д.Трампын засаг захиргаа мэдэгдээд байсан билээ.

Женев хотноо гэрээтэй холбоотой асуудлаарх хоёр улсын сайд нарын түвшний зөвлөлдөх уулзалтыг өнгөрсөн Мягмар гаригт /2019.01.15/ зохион байгуулсан юм. Гэвч  “ОХУ-тай хийсэн уулзалтад бид амжилт олсонгүй. Тус улс гэрээг зөрчиж буй явдлаа ухамсарлан, зүйл заалтуудыг нь дахин биелүүлнэ гэсэн шинж тэмдгийг бид олж харахгүй байна. ОХУ яаралтай шинэ пуужингийн системээ устгах арга хэмжээ авахгүй бол АНУ гэрээнээс гарах үйл явцыг эхлүүлэх болно” хэмээн АНУ-ын төлөөлөгчдийн багийг ахалсан, Төрийн нарийн бичгийн даргын зэвсэглэлд хяналт тавих болон олон улсын аюулгүй байдлын асуудал хариуцсан орлогч Андреа Томсон мэдэгджээ. Тус уулзалтад оролцсон ОХУ-ын төлөөлөгчдийг Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков ахалсан байна.

Харин ОХУ тус гэрээний заалтыг зөрчөөгүй хэмээн байр сууриа илэрхийлсээр байгаа.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Роналд Рейган, ЗХУ-ын удирдагч Михаил Горбачёв нар гэрээнд гарын үсэг зурж байгаа нь.

Хүйтэн дайны үед зэвсэглэлээр хөөцөлдөх явдлыг зогсоох зорилгоор ЗХУ, АНУ-ын байгуулсан  “Дунд болон ойрын зайн тусгалтай пуужинг устгах тухай 1987 оны гэрээ”-ээс гарснаар Вашингтон гэрээний зүйл заалтаар хориотой байсан зэвсгийн судалгаа, хөгжүүлэлтийг хийх боломжтой болох юм.

Эх сурвалж: NHK

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж