АНУ-д ажиллах монгол малчин 4-5 саяын цалинтай

Хуучирсан мэдээ: 2019.01.17-нд нийтлэгдсэн

АНУ-д ажиллах монгол малчин 4-5 саяын цалинтай

АНУ-аас Н-2A,  H-2B  буюу түр ажил эрхлэх визний ангиллыг хамааруулах улс орны жагсаалтад Монгол Улсыг багтаасан. H2-A  виз нь  АНУ-ын хөдөө аж ахуйн салбарт ажиллах хүч дутагдалтай үед гадаадын иргэдэд олгодог түр хугацаагаар ажиллах зөвшөөрөл юм. H-2B виз нь хөдөө аж ахуйгаас бусад  салбарт түр хугацааны эсвэл улирлын чанартай ажил гүйцэтгэхээр АНУ-д зорчих гэж буй хүмүүст олгодог зөвшөөрөл аж. 


 АНУ-д  H2-А ажлын визээр тус улс руу гарах сонирхолтой хүмүүст бодит мэдээлэл өгөх, мөн тус улсын  мал аж ахуйн салбарт монголчуудыг ажиллуулах сонирхол өндөр байгаа талаар “ADIS” нийгмийн хөгжлийн төвөөс өнөөдөр /2019.01.17/ мэдээлэл хийлээ.

АНУ-ЫН ФЕРМҮҮДЭД АЖИЛЛАХ  ДАВУУ БОЛОМЖ МОНГОЛЧУУДАД БАЙНА

 

"ADIS” нийгмийн хөгжлийн төвийн захирал А.Батсайхан “Манай байгууллага 2018 онд АНУ-ын Н-2А,Н-2B  визний хөтөлбөр дээр ажиллаж эхэлсэн.  Тодруулбал, өнгөрсөн оны зургадугаар сараас эхлэн туршилтын журмаар АНУ-ын  Н2 визний зуучлагч албан байгууллагуудтай харилцаа тогтоон, аравдугаар сараас  дөрвөн байгууллагуудтай албан ёсны гэрээ байгуулан ажиллаж байна. Монголчуудын мал аж ахуйн  салбарт мэргэшсэн  мэдлэг туршлага нь АНУ-ын фермүүдэд ажиллах нь илүү давуу талтай.  Манайтай гэрээлсэн дөрвөн байгууллагын хоёр нь АНУ-ын   хамгийн томд тооцогдох хоньчдын холбоо юм.

Тухайлбал, АНУ-гийн аль нэг фермд хонь маллах хүний хэрэг гарлаа гэхэд малчдаас мэргэжлийн үнэмлэх шаардах юм байна. АНУ-ын фермүүд мэргэжлийн үнэмлэхтэй малчид авах сонирхолтой. Монголоос арав гаруй хүн АНУ-ын  мал аж ахуйн  фермүүдэд   ажиллаж байгаа. Энэ жил H-2B   визэээр  400-450 хүнд зөвшөөрөл олгох боломжтой.  H2-А ажлын  визээр АНУ-д очиж ажиллах хүсэлтэй 35  хүний ажлын байр нь бэлэн  болсон, бичиг баримт нь хяналтын шатанд явж байна.

Н-2А визний хувьд ажиллах хүчний квотын хязгаарлалт байхгүй. АНУ-ын Конгрессоос жил бүр 66 мянган ажиллах хүчин гадаадаас авахаар тогтоодог. 66 мянган ажиллах хүчнийг жил бүрийн  дөрөвдүгээр сарын 1-ээс, аравдугаар сарын 1 хүртэлх хугацаанд хоёр хувааж, хагас жилд 33 мянган хүн авах зарчмаар виз олгодог. Нийтдээ 66  мянган ажилчны ажиллах эрхийг АНУ-д байгаа компаниуд өрсөлдөж авна гэсэн үг” гэв.

МОНГОЛ АЖИЛЧИД  САРДАА  4-5 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИН АВДАГ

 

“ADIS” нийгмийн хөгжлийн төвийн гадаад харилцаа хариуцсан захирал Т.Мөнхгал “АНУ-руу  ажил хөдөлмөр эрхлэхээр явах хүмүүсээс төлбөрийн хураамж авдаггүй. Харин Элчин сайдын яаманд визний цаг захиалах  болон онгоцны зардлыг өөрөөсөө эхлээд гаргана.  АНУ-д ажилд орсныхоо дараа тэр мөнгө нь буцааж олгогддог. Ажлын гэрээний хувьд  хугацаа нь  янз бүр  байдаг. Ер нь гурван сараас нэг жилийн хугацаатай байдаг.

Хөдөө аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа хүмүүсийн хувьд визний хугацаагаа гурван жилээр сунгаж болдог.  Хөдөө аж ахуйн салбарт ажиллах хүмүүст байр, хоолыг нь ажил олгогч даадаг. Монгол ажилчид  сардаа  4-5 сая төгрөгийн цалин авдаг.

Тухайн визэнд орсон хүмүүс эхлээд  ажлын ярилцлагад орно, англи хэлний анхан шатны мэдлэгтэй гэдгээ харуулсан бичлэгээ АНУ-ын зуучлагч компаниуд руу явуулдаг.  Манай байгууллагаас ажил олгогч компанид нэг ажилчин олж өглөө гэж бодоход  600-700 ам.долларыг АНУ-ын ажил олгогч компаниас төлнө гэсэн үг. Бид зуучлалын төлбөрийг авдаггүй. Харин АНУ-ын ажил олгогч компаниас санхүүжилт авдаг” гэв.

“ADIS” нийгмийн хөгжлийн төв нь Н-2A,  H-2B  визнээс гадна  2013 оноос хойш нийгэм олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог авьяас чадвартай оюутан  залуусыг  хамруулан  гадаадын  топ их дээд сургуулиудад тэтгэлэг хөнгөлөлттэйгөөр бакалавр болон магистрын түвшинд суралцах боломжийг олгожээ. Энэхүү төслүүдээр дамжуулан 180 гаруй оюутан залуус шилдэг их дээд сургуулиудад суралцаж байгаа аж.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
4
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж