Канад эмэгтэйг Бээжингийн нисэх онгоцны буудалд түр саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2019.01.17-нд нийтлэгдсэн

Канад эмэгтэйг Бээжингийн нисэх онгоцны буудалд түр саатуулжээ

Канад эмэгтэйг Бээжингийн нисэх онгоцны буудалд түр саатуулжээ

Эцэг нь Хятадын шоронд хоригдож байгаа нэгэн канад эмэгтэйг Лхагва гаригт Бээжингийн нисэх онгоцны буудалд аюулгүйн албаныхан "дарамтлан", улмаар түр саатуулсан талаар Торонтод байрлалтай "The Globe and Mail" сонинд мэдээлжээ.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Ванкуверт АНУ-ын хүсэлтээр Хятадын “Hauwei” компаний Санхүү эрхэлсэн захирлыг баривчилснаас хойш хоёр орны хоорондын харилцаа тасалдахад хүрч, улмаар хоёр канад иргэнийг улсын аюулгүй байдалд заналхийлсэн хэрэгт буруутган, цагдан хорьсон билээ.

"The Globe and Mail" сонинд мэдээлснээр, Сөүлээс Бээжингээр дамжин Торонто руу нисэх гэж байсан Тиан-Анна Ван хэмээх эмэгтэйг зургаан цагдаа онгоцноос буулган, улмаар нөхрөөс нь тусгаарлан, охиных нь хамт хоёр цаг гаруй хугацаагаар саатуулсан байна. Ван Монреаль хотод байрлах хүний эрхийн төлөөх “Raoul Wallenberg” төвийн захирал Ирвин Котлерт "Үнэхээр айдастай, намайг болон миний гэр бүлийг айлган сүрдүүлсэн үйлдэл боллоо" хэмээн и-мэйл бичжээ.

Тус сонинд мэдээлснээр, Хятадын албаныхан Ваныг утсаар ярьж, компьютер ашиглахыг хориглосон бөгөөд Канадын элчин сайдын яамтай холбогдохыг нь зөвшөөрөөгүй байна. Улмаар түүнийг Канад руу явуулалгүй, Өмнөд Солонгос руу буцаажээ.

Хятад дахь хүний эрхийн байгууллагаас мэдээлснээр, Вангийн эцэг, ардчиллын төлөө тэмцэгч Ван Бинжаныг терроризм, тагнуул хийсэн хэргээр бүх насаар нь хорих ял оноохоос өмнө 2002 онд Вьетнамаас хятадын тагнуулынхан хулгайлсан аж.

“The Globe and Mail”-ийн мэдээлснээр, Тиан-Анна Ван нь өвчтэй аавтайгаа уулзахаар наймдугаар сард виз авсан хэдий ч Хятадын тал түүнийг өнгөрсөн долоо хоногт Hangzhou нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирснийх нь дараа саатуулан, өөрийн улсдаа нэвтрүүлэхээс татгалзсан байна.

Эх сурвалж: The Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж