Спортын ертөнцийн хүчирхийлэл Өмнөд Солонгосыг шуугиулж байна | News.MN

Спортын ертөнцийн хүчирхийлэл Өмнөд Солонгосыг шуугиулж байна

Спортын ертөнцийн хүчирхийлэл Өмнөд Солонгосыг шуугиулж байна

Спортын ертөнцийн хүчирхийлэл Өмнөд Солонгосыг шуугиулж байна

Өнгөрсөн жилээс хойш дэлхий даяар өрнөж буй бэлгийн хүчирхийллийн эсрэг #MeToo хөдөлгөөн Өмнөд Солонгосын спортын ертөнцийг хамарч эхэллээ. Тус хөдөлгөөний хүрээнд олон хүмүүс, тэр дундаа алдартнууд өөрийнхөө хүчирхийлэлд өртөж байсан түүхээ олон нийтэд дэлгэж байгаа юм.

Өмнөд Солонгосын спортын ертөнцөөс хамгийн сүүлд олон нийтэд илчлэгдсэн хэрэг нь гүйлтийн тэшүүрийн алдарт тамирчин, олимпын хошой аварга Шим Сук Хигийн дасгалжуулагчдаа хүчирхийлүүлж байсан явдал болов. Тэрбээр өнгөрсөн намар дасгалжуулагчийнхаа эсрэг зарга үүсгэснээр олон нийтийн анхаарлын төвд байх болжээ.

#MeToo хөдөлгөөн гүйлтийн тэшүүрийн тамирчдыг хамарсан нь

Гүйлтийн тэшүүрийн төрөл 1992 онд өвлийн олимпын төрөлд багтсанаас хойш Өмнөд Солонгосын тамирчид 24 алтан медаль авсан нь өөр аль ч улсад байхгүй өндөр үзүүлэлт юм. Тус улсад гүйлтийн тэшүүрийн спорт маш сайн хөгжсөн бөгөөд тэр хэрээрээ тамирчдадаа өндөр шаардлага тавьдаг байна.

Тамирчин Шим Сук Хи нь 2014, 2018 оны өвлийн олимпын эмэгтэйчүүдийн 3000 метрийн шорт-трек төрөлд алтан медаль авсан бөгөөд олон улсын уралдаан тэмцээнүүдээс нийт 21 алтан медаль авч байжээ.

Шим Сук Хи

“Сөүл Шинмүн” сонинд бичсэнээр Шим Сук Хигийн дасгалжуулагч нь түүнийг байнга зодож, дарамталдаг байсан бөгөөд 2018 оны Пёнчаны өвлийн олимпын өмнөхөн ч бас толгой руу нь хүчтэй цохиж, гэмтээсэн аж. Түүнчлэн Шим Сук Хигийн өмгөөлөгчийн хэлснээр 2014 онд буюу түүнийг 17 настай байхаас нь хойш дасгалжуулагч нь бэлгийн дарамт үзүүлсээр иржээ.

Шим Сук Хиг хүчирхийлж байсан дасгалжуулагчид хатуу шийтгэл ноогдуулахыг хүссэн цахим өргөдөлд 246’000 орчим хүн гарын үсэг зурсан байна. Учир нь түүний дасгалжуулагч Чо Жэ Бомд шүүхээс арван сарын хорих ял оногдуулсан бөгөөд тэрбээр хэргээ одоо хүртэл хүлээгээгүй байгаа аж.

Түүний хэргээс хойш гүйлтийн тэшүүрийн зургаан тамирчин бэлгийн хүчирхийлэлд өртөж байснаа дэлгэж, дасгалжуулагчийнхаа эсрэг зарга үүсгэсэн тухай “Солонгосын спорт, олимпын хороо”-оос мэдээлжээ.

Дотуур байранд, гэрийнхээсээ хол амьдрах нь хүчирхийлэлд өртөх гол нөхцөл болдог

Өмнөд Солонгос бол өвөл, зуны олимпын аль алиныг нь зохион байгуулж байсан цорын ганц улс гэдэг нь тус улс спортын салбартаа ямар их анхаарал хандуулдгийг харуулж байна. Тус улсын тамирчид ч шаргуу хөдөлмөрлөж, бэлтгэл сургуулилтаа сайн хийснийхээ ачаар олон тэмцээн уралдаанд түрүүлж, эх орныхоо нэрийг өндөрт өргөдөг билээ.

Олон улсын тэмцээн уралдаануудад амжилттай оролцдог чадварлаг тамирчдыг бэлтгэхийн тулд тэднийг багаас нь сонгон авч, гэр бүлийнхээс нь тусад нь дотуур байранд амьдруулангаа бэлтгэл сургуулилт хийлгэдэг байна. Гэвч энэ нь эмэгтэй хүүхдүүдийн хувьд хүчирхийлэлд өртөх хамгийн том шалтгаан болдог аж. Хүчирхийлэл ихэвчлэн орой үдшийн цагаар бэлтгэл сургуулилтын талбайд, эсвэл хөдөө хээр бэлтгэл хийх үеэр үйлдэгддэг гэнэ.

Тэдгээр охид зориг гарган хүчирхийлэлд өртөж байснаа илчлэх явдал байдаг ч хүчирхийлэгч буюу дасгалжуулагчид нь огт хариуцлага тооцдоггүй, зүгээр л өөр спортын сургууль руу шилжүүлдэг жишиг аль хэдийн тогтсон байна.

Ким Ён Хэ

Нэгэн жишээ татахад, газрын теннисний тамирчин Ким Ён Хэг дасгалжуулагч нь 10 настай байхаас нь хүчирхийлдэг байсан бөгөөд том болсныхоо дараа л зориг гарган, түүний эсрэг зарга үүсгэж чаджээ. Гэвч хэдхэн сарын дараа нэгэн тэмцээний үеэр дасгалжуулагч нь өөр нэгэн хүүхдэд газрын теннис заагаад явж байсан аж. Гэхдээ энэ явдлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж, илүү олон хүнд хүргэснээр Өмнөд Солонгост хүчирхийллийн эсрэг жагсаал, хөдөлгөөнүүд өрнөж эхэлсэн байна.

Гүйлтийн тэшүүр, газрын тенниснээс гадна жүдо, таеквондогийн эмэгтэй тамирчид ч бас дасгалжуулагчдадаа хүчирхийлүүлдэг байснаа илчилсэн. Тухайлбал, жүдогийн эмэгтэй шигшээ багийн тамирчин Си Ю Ён, зодог тайлсан таеквондогийн тамирчин тэргүүтэй хүмүүс #MeToo хөдөлгөөнд нэгдэж, өөрийнхөө түүхийг зориг гарган дэлгэсэн юм.

Өмнөд Солонгосын олимпын хороо тус хэргүүдээс үүдэн өнгөрсөн Мягмар гаригт /2019.01.15/ олон нийтээс уучлалт гуйж, тамирчдын дотуур байрнуудад шалгалт хийж, бэлгийн хүчирхийллээс сэргийлэх арга хэмжээ авахаа амлажээ.

Эх сурвалж: Ройтерс

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
БурууБуруу
9
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-17 202.55.191.130

bi huchirhiileld urtsun. hezee ch martagdaagui. amia horlomoor bna

Avatar

Манайд 2019-01-17 150.129.140.29

Манай улсын байгууллагуудад байдаг бэлгийн дарамтаа яах вэ? Зарим нь бүр улаан цагаандаа гарсан байгаа

Avatar

өнөр 2019-01-17 66.181.161.62

аль ч улс оронд байдаг байх.

Avatar

Zochin 2019-01-17 64.119.26.98

Энх-Амгалангийн Анударь гэж я***н хүүхэн ичиж үхээсэй. Чамайг тэр хогийн новштой чинь цуг зайлуулна аа

Avatar

Зочин 2019-01-17 202.21.106.129

Өмнөд Солонгосын дасгалжуулагчид ямар аймаар юм бэ.

Avatar

Зочин 2019-01-17 146.115.163.21

Huchirhiilel gej yaaaag yug heleed bn. Odoo ch shiruuhen harchihlaar l yaland unachih yum

Avatar

бат 2019-01-17 150.129.143.10

оюу толгойн охид энд маш том жишээ болно

Avatar

Зочин 2019-01-17 202.9.42.138

Монголд аймаар их бдг гсншдэ ажлын байрны бэлгийн дарамт. Захирлууд нь залуу шинэ ажилтнуудаа дуудаж ажил үүрэгдээл хүчиндэж бариал их гсн шүүүөөө

Avatar

ЭНХЭЭ 2019-01-17 202.21.111.82

ЧӨЛӨӨТИЙН ЖААМАА СҮХБААТАР ШАВИА ХҮЧИРХИЙЛСЭНИЙГ СПОРТЫНХОН МЭДНЭ ШҮҮ БУЗАРУУДЫГ ЗАЙЛУУЛНАА

Avatar

Зочин 2019-01-17 58.108.110.54

МОНГОЛД МӨН ХҮЧИРХИЙЛЭЛИЙН ЭСРЭГ #MeToo АЯНЫГ ХИЙЛГЭМЭЭР БАЙНА… ТӨРИЙН БАЙГУУЛАГУУДАД МАШ ИХ ХҮЧИРХИЙЛЭЛ БАЙДАГ

Avatar

зочин 2019-01-17 182.160.33.132

ХҮЧИРХИЙЛЭЛ ҮҮ, ХҮЧИНДЭЛТ ҮҮ ГЭДГИЙГ ЯЛГАЖ САЛГААРАЙ

Avatar

2 2019-01-17 64.119.18.37

Mongold hoyulaa bii huchindchiheed zoddog

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж