Орлого нь зарлагаасаа давамгайлсан худалдааны эргэлтийн профицитийг дэлхийн 36 орон 2015 онд авна гэсэн дүгнэлийг Bloomberg агентлаг гаргалаа.
Агентлагийн судалгаанд дэлхийн тэргүүлэх 75 орны эдийн засгийг хамруулсан байна. Эдийн засгийн өсөлтийн гол цэгүүдээр нефть, компьютер, автомобилиуд ба зэсийг нэрлэжээ.
Дэлхийн худалдаанаас дээд зэргийн ашиг авах орнуудаар нефть экспортлогч Кувейт, Норвеги хоёр дурдагдсан бөгөөд өсөлт нь дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 10 орчим хувь байх ажээ. Гэтэл Саудын Арабын өсөлт нь 2014 оны 15 хувиас нэг хувь хүртэл буурсан байх ажээ. Ингэж ОУВС дүгнэсэн байна. Баруун Европын орнуудаас Нидерланд, Дани, Германы эдийн засаг өсөлттэй байх гэнэ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР