Дуучин П.Баярцэнгэлийн сюрприз

Хуучирсан мэдээ: 2019.01.17-нд нийтлэгдсэн

Дуучин П.Баярцэнгэлийн сюрприз

Дуучин П.Баярцэнгэлийн сюрприз

Шавилхан биетэй ч шаггүй авьяастай дуучин П.Баярцэнгэлийн үнэнч фенүүдэд дуулгах сайхан мэдээ байна. Ёодол хэмээх урлагийн төрлийг Монголд нутагшуулж, “Яг түүн шиг” шоунд оролцон өөрийгөө ямар авьяастай болохоо харуулаад амжсан П.Баярцэнгэл нь урлагт хөл тавиад 20 гаруй жил болж байгаа ч ирэх сард анхны бие даасан тоглолтоо хийх гэж байгаагаа өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан зарлалаа.

Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Ирэх сард анхны бие даасан тоглолтоо хийнэ. Хөгжим хэмээх их урлагт сэтгэл зүрхээ өгөөд хэдийнээ 20 гаруй жил болжээ. Хүний амьдралын олон нугачаан дунд жаргал, зовлон, баяр, гунигт хөгжим л миний хажууд байдаг. Энэ л мэдрэмж, энэ л хүслээ, энэ л жаргалаа дуундаа шингээж та бүхэндээ хүргэж байна” гэжээ.

Түүний  "Санахдаа" анхны бие даасан тоглолт хоёрдугаар сарын 13-нд  “UB Palace”-д болох бөгөөд тоглолтын үеэр "Хөгжим л намайг" шинэ дуугаа үзэгчдэдээ хүргэхээс гадна “Ёодол” дуугаа “S4” хамтлагтай дуулах зэргээр олон сюрпиризтэй байх бололтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж